Төмөр замын ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ замдаа гарлаа

0
38

Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 19-ний оройн 20:00 цагт, ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ галт тэрэг УБ төв вокзалын урд талбайд нээлтээ хийж, аян замд нь үдэн гаргалаа.

Темер замын хеделгеент оношилгооны тевийн нээлт

Posted by Л.Баттөр on Thursday, September 19, 2019

Тус хөдөлгөөнт эмнэлэгт эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг – сферометр, лаборати, мэдрэл, ариутгалын кабинетүүд багтсан ба ходоодны үян дуран, эхо зэргийг багтаасан болхоор хэд хэдэн нарийн шинжилгээг багтаасан ажээ. Өөрөөр хэлбэр орчин үеийн эм эмнэлэгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд бүх төрлийн анхан шатны оншилгоо шинжилгээг хийх боломжтой бүрэн хэмжээний эмнэлэг шиг гэдгийг тус арга хэмжээний үеэр онцолж байлаа.

Мөн мэргэжлийн эмч нар тус эмнэлэгт ажиллаж байгаагаас гадна аливаа тоног төхөөрөмжийн гэнэтийн доголдлоос сэргийлж, тоног төхөөрөмжийн инженерийг ч орхигдуулаагүй байна.

Тус арга хэмжээний үеэр манай улсаас гадна Орос, Казахстан зэрэг орнуудад энэхүү төмөр замын хөдөлгөөнт эмнэлэг ажилладаг талаар дурдсан бөгөөд манайхаас илүү том, дотроо амралтын өрөө, ресторан, ванн, душтэй зэргээ давуу талтай ажээ.

Хөдөлгөөнт оношилгооны галт тэрэг нарийн мэргэжлийн эмч, сувилагч, инженер, үйлчлэгч зэрэг ажилтнуудыг багтаасан нийт 16-н гишүүн бүхий баг хамт олны бүрэлдэхүүнтэй замдаа гарлаа. Тус эмнэлэг нь эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийхээр доорх хуваарийн дагуу аялах юм байна.

2019.09.20,21 – Замын-Үүд /Шаргын овоо/

2019.09.22 – Авгын гол / Нартын хошуу, Сумангийн зоо/

2019.09.23 – Улаан уул / Номт, Долоодын хөндий, Цагаан хад/

2019.09.24,25 – Сайншанд /Өргөн, Агьсүмбэт/

2019.09.26 – Зүүнбаян

2019.09.27 – Айраг / Улхын овоо, Алтганы гол/

2019.09.28 – Бор-Өндөр

2019.09.29 – Олон Овоо / Олон овоо, Цомог/

Бэлтгэсэн: О.Ми