Суралцахад боломж үргэлж байдаг

0
47

Монгол улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд  эзэлдэг. Өнөөгийн нийгмийг хамт бүтээлцэх хүмүүс бол зулуучууд , мэдлэг боловсролтой иргэн болох нь хувь хүний үүрэг харин шилдэг боловсон хүчинг  бэлтгэх нь хүн  бүрийн үүрэг. Залуу насан дээрээ л сурч боловрохгүй, хийж бүтээхгүй юм бол яах юм гээд л хөгшчүүл, аав  ээж нар үглэх нь бий,  энэ нь ч үнэн. Зарим хүмүүст ар гэрийн амьдарлын түвшин шуудхан  хэлэхэд  мөнгө гэдэг зүйлээс болоод өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах боломжгүй байдаг зарим нь ийм шалтгаан хэлдэг ч боломжийг  хайдаггүй зүгээр л ярьдаг. Одоо цагт хүн бүр л гаададын их дээд сургуульд  сурч боловсрох,  мэргэжил  дээшлүүлэхээр явахыг  эрмэлздэг болсон гэвч бас л нөгөө мөнгөний асуудал.

 

Тэгвэл бидэнд сургалтын төлбөрөө бүтэн, 70 хувь, 50 хувь  хөнгөлүүлэх гээд олон  боломж байдаг.  Их дээд сургуулиуд шинээр элсэгчдийг дэмжин улсын олимпиадад эхний байр эзэлсэн, эешд  650-аас дээш оноотой  мөн бүтэн өнчин  хүүхдэд   тэтгэлэг олгодог .  Их дээд сургуульд суралцагчдад гадаад дотоодын хувь хүн, байгууллага, сангийн нэрэмжит  тэтгэлэг, оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүд гээд олон боломжууд бий.

Энэ онд  хамгийн сүүлд гарсан байсан тэтгэлэг бол “Швейцарын Хөгжлийн Агентлаг , Зориг сангийн тэтгэлэг”,  Номин Холдинг ХХК-ийн нэрэмжит  “Номин тэтгэлэг”  зарлагдсан байсан. Монгол Улсын их дээд сургуулийн  хоёр  болон түүнээс дээш курст суралцдаг байх,  дүнгийн голч нь 3,2-оос дээш байх, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх гэх мэт шаардлагуудыг тавьж тодорхой заасан хугацаанд оюутнуудын өргөдлийг хүлээн авна.

тэтгэлэгт хөтөлбөр зурган илэрцүүд

Гадаадад сурахыг хүсч буй залууст  Унгар, БНХАУ, ОХУ, Герман,  Австрали  Улсын Засгийн газрын тэтгэлэг,  АНУ-ын Фулбрайтын тэтгэлэг, Их Британийн Засгийн газрын Чевинингийн тэтгэлэгүүд  гээд  манай улсад зарлагддаг. Эдгээр нь мэдээж тодорхой шаардлага, материалыг шаардах болно.  Олон  улсын нэр хүндтэй сургуулиудад  тэтгэлгээр суралцах  боломж  хүн бүрт бий. Тиймээс та судал, төлөвлөгөөгөө гарга.  Боловсрол Соёл Шинжлэх  Ухааны яамны  вэбсайтад  засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд  зарладаг тул та байнга шалгаж бай.  Суралцахад боломж  үргэлж   байдаг та өөрөө  боломжийг  хай, хичээ.

Бэлтгэсэн: Г.Мягмарсоль