Хүйтэн цөлийн АНАГААГЧ

0
27

Тиймээ, та зөв уншсан, хүйтэн цөл. Цөл гэхээр л халуун, нар шарсан, дүүрэн элс гэж боддог хүмүүс цөөнгүй. Тэгвэл хүйтэн цөл ч гэсэн маш олон улс орнуудад байдаг. Тэдний нэг нь бол Энэтхэгийн хойд уулсын ойролцоох хүйтэн цөл юм.

Тус цөлд хэт хүйтнээс болоод цөлийн ургамал ч ургах нь бага байдаг байжээ. Харин нэгэн настан уйгагүй хөдөлмөрлөсөний эцэст тэрхүү хүйтэн цөлийг ногоон ой болгож чадсан байна. Тэр бол Ананд Дававаж Неги хэмээх тэтгэвэртээ гарсан Энэтхэг улсын иргэн юм. Төрийн албанд ажилладаг байсан тэрээр улсынхаа хойд нутгийн уулархаг, цөл нутагт мод тарихыг олон жилийн турш хүсэж байсан бөгөөд тэтгэвэртээ гармагцаа мөрөөдлөө биелүүлэхээр оролдсон байна.

Өмнө нь олон хүмүүс хүйтэн цөлд ногоон байгууламж бий болгохыг оролдож байсан ч бүтэлгүйтэж байв. Тэр ч байтугай Хөдөө аж ахуйн газраас нь тус цөлийн 1 сая акр газрыг “ашиглах боломжгүй” гэж зарласан байжээ. Гэвч бууж өгөлгүй, өөрийн мөрөөдлийн төлөө тэмцсэн байна.

Тэрээр Химачал Прадешт мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байхдаа бүх хадгаламжаа газар тариалангийн янз бүрийн аргуудыг, шинжлэх ухааны аргуудтай туршиж үзэхэд зарцуулсан байв. Эхэндээ түүний тариалсан ургамалуудын ургахгүй байх магадлал 85% байсан бол эцэст нь гол арга техникээ олж, ургахгүй байх магадлал нь 1% болж буурсан байна.

Неги одоо Киннаурын 160 акр ойтой болсон бөгөөд түүндээ анхаарал тавьж, хажуугаар нь бөөрний шош, төмс, ногоон вандуй, алим, гүйлс  зэргийг тариалдаг болжээ. Тэрбээр газар тариалангийнхаа техникийг бусад орон нутгийн иргэдтэй хуваалцаж, өөрсдөө өөрсдийнхөө хоол хүнс, ногоон байгууламжийг бий болгоход нь туслаж байна.

2017 оны Down to Earth сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Нэги тус бүс нутагт шилмүүст модыг тариалхаар ажиллаж байгаа бөгөөд шилмүүст мод нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн хэлж байжээ. Тэрээр 1999 оноос хойш энэхүү тариалан дээрээ ажилласан бөгөөд түүнийг Down to Earth сэтгүүлийн зүгээс “Хүйтэн цөлийн анагаагч” хэмээн нэрлэсэн байна.

Сонирхуулж хэлэхэд Дэлхийн хамгийн хүйтэн цөл нутгийн 2-р байранд манай улсын өвлийн Говь орсон байдаг юм байна.

Бэлтгэсэн: О.Ми