APPLE WATCH осолд ороод ухаангүй болсон эзнийхээ АМИЙГ АВАРЧЭЭ

0
44

Ухаалаг цаг нь зөвхөн цаг зааж, дуу, бичлэг тоглуулж, биеийн байдлыг хэмжихээс гадна бидний бугуйн дахь аврах хэрэгсэл болж чаддаг байна. Үүний нэгэн жишээ бол саяхан Apple Watch ухаангүй болсон эзэндээ цаг алдалгүй түргэн дуудаж өгсөн явдал байлаа.

Apple компани тус цагныхаа сүүлийн 4-р цувралыг цусны даралт хэмжигчээр тоноглож, цусны даралт огцом унахыг илрүүлдэг бөгөөд хэвийн бус үзэгдлийг цаг алдалгүй мэдээлж байхаар тохируулан үйлдвэрлэсэн байжээ. Түүний ачаар дугуйтайгаа ууланд осолдсон Bob Burdett аврагдсан байна.

Bob хүү Gabe-н хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд хамтдаа дугуйтай төлөвлөгөөтэй байв. Гэсэн ч Bob хүүгээ ирэхээс өмнө дугуйгаа унаж яваад хүндхэн осолджээ. Харин Apple Watch систем нь цаг алдалгүй, Watch апп-д хэрэгтэй үед холбоо барих утасны дугаарт бүртгүүлсэн дугаар руу автоматаар мессеж илгээж, тухайн дугаар болон түргэн тусламжийнханд ослын газрын байршлыг олж мэдээлсэн байна. Ийнхүү Bob ухаалаг цагныхаа тусламжтайгаар амь аврагджээ.

Түүний хүү Gabe-н энэ тухай өөрийн Фэйсбүүк хуудсандаа мэдэгдсэнээр, “Би аавтайгаа уулзах гээд хүлээж байх үед аавын цагнаас надад осол болсон талаар мэдэгдэл, газрын байршлын хамт ирсэн. Осол болсон газар нь бидний уулзах гэж байсан газраас тийм ч хол байгаагүй болхоор яаран тэр газар руу нь очтол аав байгаагүй. Тэгтэл аавын цагнаас байршил өөрчлөгдсөн талаар дахин мэдэгдэл ирсэн. Тэр нь эмнэлэг байсан. Тухайн үед аав толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсан байсан. Харин түргэн тусламжийнхны ачаар аав ухаан орсон байна лээ” гэсэн байна.

Тухайн үед, Apple-ийн цаг нь цаг алдалгүй мэдээлсний ачаар түргэн тусламж цагны эзний хүүгээс илүү хурдан ирж чаджээ. Энэхүү тохиолдлоос гадна Apple Watch-ийн ачаар аврагдсан олон хүн байдаг талаараа тус постны доор сэтгэгдлээ үлдээсэн байлаа.

Apple Watch-н 4 ба 5-р цуврал нь эзнийхээ зүрхний хэмнэлийг хянах, гэнэтийн ухаан алдах гэх мэт эрсэдлийг илрүүлж, эзэндээ сэрэмжлүүлдэг байна. Хэрэв эзнийхээ биеийн байдлыг хэвийн бус гэж илрүүлсэн тохиолдол сэрүүлгийн чичиргээ маягаар дохио өгдөг ба хэрэв би “би зүгээр” гэдэг товчин дээр дарж арилгахгүй л бол автоматаар холбогдох хүмүүст мессэж илгээн мэдээлдэг байна. Энэ тохиргоо нь 65-аас дээш насны хүмүүст автоматаар идэвхждэг ч 65-с доош насныхан өөрсдөө идэвхжүүлэх боломжтой аж. Түүнчлэн, эмнэлгийн бүртгэлээ тогтмол хийж, системд яаралтай үед холбоо барих хүнээ тодорхойлж болдог байна.

Монголд ч гэсэн Apple Watch-г ашигладаг хүмүүс цөөнгүй. Тиймээс Apple Watch хэрэглэгч та энэхүү яаралтай тусламжийн горимыг идэвхижүүлэхийг хүсвэл өөрийн утсаараа цагныхаа тохиргоо руу нэвтрэх буюу My Watch руу ороод, Emergency SOS цэсэн дээр дарж ороод, Fall Detection цэсийн Off-г нь On болгож өөрчлөхөд л хангалттай.

Гэхдээ Apple компаний зүгээс Apple Watch нь ихэнх тохиолдол аливаа эрсдлийг илрүүлдэг хэдий ч бүх эрсдлийг илрүүлж чадахгүй гэдгийг анхааруулж байлаа. Мөн тус цагийг аливаа эрсдлийг илүү сайн тодорхойлдог байлгахыг хүсвэл хэрэглэгч нь идэвхитэй хөдөлгөөнийг тогтмол хийдэг болох хэрэгтэй талаар зөвлөжээ.

Бэлтгэсэн: О.Ми