ТӨСӨВ 2020: Багш болон Тэтгэвэр Тэтгэмжийг ийнхүү НЭМНЭ

0
16

Ирэх оны төсвийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Багш нарын цалин ингэж нэмэгдэх нь

Уг төсөлд 2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэх бөгөөд үүнд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн үйлчилгээ (ТҮ)-ний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд багтаасан байна.

Зурагт үзүүлсэнчлэн сарын 787.7 мянган төгрөгийн үндсэн цалинтай багшийн цалин ирэх онд 850.7 мянган төгрөг болж өсөх нь.

Мөн ийнхүү тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр төсвийн төсөлд тусгажээ.