Монгол маркетерууд Хятад, Японыг ардаа орхин Азийн ШИЛДГҮҮД БОЛЛОО

0
12

Монгол залуучууд Азийн хамгийн том маркетинг, бүтээлч салбарынханы тэмцээнд бахдам амжилттайгаар түрүүллээ.

Spikes Asia Festival of Creativity бол Азийн хамгийн том маркетинг, бүтээлч салбарын фестиваль ба жил бүр Ази, номхон далайн орнуудын хамгийн шилдэг, хамгийн бүтээлч зар сурталчилгаа, маркетингийн кампанит ажлуудыг тодруулж тунхагладаг билээ. Мөн уг фестивалийн хүрээнд Design, Digital, Integrated, Media, PR гэсэн төрлүүдээр Азийн 30 хүртэлх насны залуу маркетеруудын дунд тэмцээн зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн 9 сарын 25-27 өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд YOUNG SPIKES INTEGRATED төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон Viral Agency компанийн Х.Цэнд болон Б.Есөнзаяа нар бусад улсын багуудыг илүүрхэн түрүүллээ.

Уг тэмцээнээр нийгэм болон брэндэд тулгамдаад буй асуудлыг хэрхэн бүтээлчээр шийдэж болох тухай маркетингийн кампанит ажлын төлөвлөгөөг 48 цагийн хугацаанд боловсруулах даалгавар өгөгддөг байна. Энэ жилийн тэмцээнд Ази, номхон далайн орнуудын нийт 10 улсын, 18 баг оролцсоноос Монголын баг анх удаа оролцсон хэдий ч Азийн шилдэг агентлагуудын багуудыг ардаа орхин түрүүлсэн нь Монголын Маркетинг, бүтээлч салбарынхны хувьд тэмдэглүүштэй гайхам амжилт боллоо.

Тэмцээний ялагчид:
1-байр, Gold Winner – Mongolia, Viral Agency
2-р байр, Silver Winner – China, DDB
3-р байр, Bronze Winner – Japan, Dentsu

Нэмж хэлэхэд тэмцээний шүүгчид Монгол багийн маань бүтээлийг санал нэгтэйгээр тодруулсан гэдгээ хэлсэн нь ихээхэн онцлууштай байсан юм. Цаашид Монгол улсын бүтээлч салбар, маркетингийн залуу мэргэжилтнүүдэд маш их боломж байгааг энэхүү амжилт бидэнд харуулж чадлаа.

Монголын багийн тэмцээнд түрүүлсэн бүтээлийн танилцуулга