“Хийморь” УСК Оскарт нэр дэвших эрхээ авлаа

0
10

“Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ.

Тодруулбал, “Three Flames”, “Nomadia”, “Belgute” pictures хамтын бүтээл уг кино нь өмнө нь ХБНГУ-ын “Oldenburg filmfestival”аас “Spirit of cinema award” шагнал хүртэж, одоо “San Diego International Film Festival”-д өрсөлдөж байна.

Монголчуудын ахуй соёл, монгол морины хийморь монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийжээ.

Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг:Хэдийгээр олон улсын баг хамтарч бүтээсэн боловч “Хийморь” кино цэвэр монгол бүтээл гэж онцолмоор байна” хэмээн тиус киноны нээлтийн үеэр онцолсон байдаг.

Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, Ардын жүжигчин, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов нарын жүжигчид тоглосон юм.

Өдгөө Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөх эрхээ авсан уран бүтээлчдэдээ амжилт хүсье.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here