Жижиг дунд үйлдвэрлэгч ИРГЭДИЙН ЯРИА

0
6

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа билээ.

Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, Арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон юм.

Ингээд зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн яриаг хүргэж байна.

Иргэн Я. Ариунболд  “Зэт И Вай  Залуу эдийн засагч”  ХХК-ийн захирал

Би жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг. Энэ жилээс хэрэгжиж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг харахад бүх юм үнэн бодит, олон түмний нүдэн дээр ил тод, цаг хугацааны хувьд түргэн шуурхай явагдаж байгаад сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн зээлд би 280 сая төгрөгний санхүүжилттэй зээлээр оролцож байна. Энэ нь оюутан сурагчдын бичил бааз байгуулах, залуу эдийн засагч-1 гэсэн төслөөр оролцож байна. Энэ төсөл хэрэгжснээр 79 ажлын байр шинээр бий болох боломжтой. 9 нь үндсэн ажлын байр, 70 нь 4 жилийн хугацаанд суралцах гэрээт ажлын байр гэсэн байдлаар бий болгож байна. 9 дүүрэг 21 аймгийн хэмжээнд 30 бичил бааз байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажлаа эхлээп явж байна. Энэ төслийг батлуулахын тулд  нийт 5 үе шаттай явагдаж байгаа, манайх 4 дүгээр шатандаа тэнцээд 5 дугаар шат буюу хорооны хурлаар орж байна.

Иргэн Д.Оюунгэрэл “Есуда” оймсны үйлдвэрийг өргөжүүлэх төсөл

Тухай бүрд нь утсаар болон мессежээр мэдэгдэж байсан. Ерөнхийдөө сонгон шалгаруулалтын судалгаа маш нарийн явагдаж байсан. Өөрийн бодож байсан зүйлсээ сайн танилцуулж чадлаа. Бага зэрэг сандарч байсан ч үйлдвэрийн маань гадагшаа гаргах, Орос улс руу гаргах гэрээ хийгдчихсэн, худалдан авалт нь байгаа учраас өөрийнхөө төсөлд итгэлтэй байна. Тэгэхээр хөрөнгийн асуудал шийдэгдчихвэл зах зээл нь бэлэн байна.

Иргэн Т.Энх-Амгалан Best paint” ХХК-ийн менежер

Манайх Монголд анх удаа Солонгос технологиор бүх төрлийн будаг үйлдвэрлэж байгаа. Хүртээмжтэй байх үүднээс савлагааг лаазан технологиор шийдэж өгсөн. 3 5 10 гэсэн хэмжээтэй лаазнуудад савлагаа хийж байгаа нь мөн илүү хүртээмжтэй байна гэж бодож байна.

Иргэн Н.Энхтуяа “Тэр их нуур” ХХК-ийн менежер

Манайх анх 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хаягдал хуванцарыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг. Бараг 15 жил болж байна. Тасралтгүй хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос хаягдал хогийг худалдаж авч байгаа. Хөдөө болон Улаанбаатараас маш их хаягдал хуванцан гарч байна. Бид нар үйлдвэрлэж дийлэхгүй байна. Тиймээс тоног төхөөрөмжөө сайжруулж, нэмэгдүүлэхгүй бол зах зээл ч бүтээгдэхүүнээ хүсээд хог маань ч ихсээд байдаг. Тоног төхөөрөмжоо сайжруулах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, гарцаа хурдасгах зорилгоор энэ сангаас зээл авахаар оролцож байна. Бусад хүмүүсийг харахад их гоё гоё юм хийдэг юм байна лээ. Миний төсөл гэхдээ дэмжигдэх байхаа гэж найдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан маань маш бодитой, хүртээмжтэй ажиллау байна гэж бодож байна.

Манай төслийн онцлог бол малын дотоодын уламжлалт үүлдэрийг гаргаж байгаа. Мах сүүний өндөр гарцтай. Яг үнэндээ манай малын махны гарц 50 хувийн алдагдалтай байдаг. Бид нар нэгдүгээрт үүнийг багасгах, алдагдлыг бууруулах зорилготой. 25 хувийн алдагдал, 75  хувийн ашигтай байлгах ч гэдэг юм уу. Энэ нь эсэргээрээ сүүн дээр бас гарна. Монгол үхэр яагаад өдөрт 10 л  сүү өгөх ёстой юм? Яагаад 20 л өгч болохгүй гэж. Энэ нь тэр тэжээл, монгол үүлдэрээс шалтгаалдаг. Тиймээс бид энэ үүлдэрийг л гаргаж авах зорилготой.

Монголд дэлхийн стандартад нийцсэн АВС зэрэглэлийн мах байдаггүй. Бид ядаж С1 С2 зэрэглэлийн мах иддэг түвшинд очих зорилготой. Сүүний хувьд мөн адил өндөр ашиг шимтэй сүү авна. Манай компани бол сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэр дундаа хүүхдийн сүү үйлдвэрлэнэ, маш өндөр шаардлагатай. Хуучин социализмийн үед хүүхдийн сүүний үйлдвэр гэж байсан, хүүхдийн сүүний цех гэж байсан.  Одоо байхгүй учраас тэрийг сэргээх зорилготой байна. Өмнөх жилийн төслүүдээс харахад шилэн явагдаж байна гэж харж байна. Энэ нь маш таатай боломж юм. Бас нэг санал байна. Дараа жилээс, ер нь цаашдаа шалгаруулах хугацаа нь салбар салбараар нь тусад нь явуулбал ялгарах онцлог нь илүү харагдах юм болов уу гэж бодож байна.

Ш.Дашдорж Жавхлант агро ХХК-ийн захирал

Бид эндээс алдаа оноогоо харах боломж байна.  Хуучин бол нэг юм өгч явуулчихаад л араас нь яаж байгаа бол гээд санаа зовдог байсан бол одоо энэ олон эрдэмтэн, мэдлэгтэй хүмүүстэй харилцан ярилцаж, асуултад хариулах тусам бид юм олж авч байна гэсэн үг. Баяжуулах санаанууд олж байна. Одоо 5 дахь шат нь болж байна. Холбогдох хүмүүс нь бид нараас хамааралгүй ажлыг маань очоод шалгаж байна, олон нийтэд нээлттэй харуулж байна.

Иргэн Ж.Янжмаа Ган-Үжин ХХК-ийн менежер

Манайх хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэлийн компани. “Ажлын гараа” нэртэйгээр ажлын байрны тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөлийн тухай төсөл бичиж оруулсан байгаа. Цаг хугацааны хувьд удаашралтай ч гэсэн үнэнээр , ил тод явагдаж байгаа.

Э.Зол-Эрдэнэ “Резин эдлэл” ХХК-ийн захирал

Импортыг орлох гэдэг нь олон улсын зах зээлд стандартыг хангасан, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нийлүүлэх зорилготой. Энэ төслийн хүрээнд бүрэн тоног төхөөрөмж бүхий лабортори байгуулж байж манай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлтэй өрсөлдөхүйц хэмжээний чанартай болно. Энэ удаагийн сонгон шалгаруулалт иргэдэр харьцангуй ойлгомжтой байлаа.

Иргэн М.Байгалмаа “Сэлэнгэ Номт Оргил” ХХК-ийн захирал

Монгол улс 2 сая гаруй бүл зөгий үржүүлэх боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нуугдмал 40 мянган ажлын байр байгаа гэсэн үг. Жил болгон цэцэгсээс дэлгэрээд байгаа энэ аж ахуйг дэлгэрүүлэхээр загвар аж ахуй байгуулах төслөөр оролцож байна. Ажлын албаны хүмүүс үнэхээр нойр хоолгүй ажиллаж байгаа нь харагдаж байна. Тиймээс хүндэтгэх ёстой.

Иргэн Ж. Оюунчимэг “Батзүү” ХХК-ийн Ерөнхий захирал

Манайх монголд анх удаа нарийн ширхэгтэй даавуу үйлдвэрлэх төслөөр орж байгаа. Нарийн ширхэгтэй даавуу үйлдвэрлэдэг үйлдвэр монголд одоогоор байхгүй учраас даавууг гадна улсаас хараат 100 хувь импортоор авдаг байсан бол манай үйлдвэрлэл хэрэгжиж эхэлснээр энэ импортын 100 хувийг орлож чадах юм. Харилцан ярилцаж, хийх зүйлсийг сайн ойлгож байна гэдэг нь биднийг цаашид дэмжих гол үзүүлэлт болно гэж бодож байна. Тиймээс бид каталогуудыг нь бүрэн гар дээр нь бэлдэж өгснөөр илүү их ойлголтыг ажлын албаныхан маань авч харилцан зөвлөх боломжтой гэж бодож байна.

Иргэн С.Даваасүрэн  Иргэн “Үхрийн ферм өргөжүүлэх төсөл”

Би анх хоёрхон үнээ аваад л одоо 140 болтлоо өргөжиж байна. Өөрийгөө маш их хөдөлмөрлөсний үндсэн дээр энэ үр дүнд хүрлээ гэж бодож байна. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр миний амьдрал ч тэр Улаанбаатар хотын иргэд сүүн бүтээгдэхүүн өргөн хэрэглээнд хэрэглэх боломжтой болж байгаа юм. Уг төслийг шударга, үнэн бодитой явуулж байгаа нь маш сайхан санагдаж, сэтгэлд их хүрлээ.

Иргэн Ц.Ган-Эрдэнэ Марал дизайн ХХК-ийн захирал

Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийн 4 дүгээр шатандаа ороод сая гарч ирж байна. Монголд боловсруулж байгаа арьсийг нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох зорилготой. Энэ жилийн шалгаруулалт харьцангуй шударга, шууд онлайнаар хянаж байна.

Иргэн Д.Отгонбат  Мандах нярайн сувиллын үүсгэн байгуулагч 

Манай байгууллага энэ төсөлд ороо нэмэх, барилгаа өргөтгөх, 0-1 насны хүүхэд авах хэрэгтэй гэсэн шаардлагатай төслөөр оролцож байна. Манайх 5 сар, 7 сар 9 сартай хүүхдүүдийг болон өвчтэй, эрүүл хүүхдүүдийг хольж хутгахгүйн тулд эхлээд барилгаа өргөтгөх хэрэгтэй байгаа юм.

Иргэн Ж.Зоригоо “Их-Уул трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч 

Манайх бол хөдөлмөр хамгааллын хувцас, тэр дундаа эмнэлгийн болон үйлчилгээний салбар гэх мэт хувцаснуудыг үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр байгуулагдаад 27 жил болж байна. Одоогоор 35-40 хү ажилладаг, энэ удаад 15-25 хүний ажлын байр шинээр бий болнож байгаа. Энэ жил л анх удаа оролцож үзэж байна. Бүх юм  шударга, нээлттэй явагдаад давхар камераар баталгаажуулж байгаа учраас маш таатай байна.

Иргэн М.Заяат 

Би 2009 оноос хойш үхрийн нүд, чацаргана, алим, интоор, чавга болон усан үзэм гэх жимснүүдийг тариалж ирсэн. Мөн өөрөө бас бариа засал хийдэг. Түүндээ алим хүнд илүү их хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авахад туслалцаа үзүүлнэ гэж найдаж одоо оролцож байна. Өмнө нь яахав өөрөө өөрийгөө болгоод л явж байсан энэ удаад зээл аваад үзье гэж бодсон. Харин шалгаруулалт нь шударга, нээлттэй зохион байгуулагддаг юм байна. Талархаж байна.

Иргэн С.Жавзандулам  Уужин ХХК-ийн захирал 

Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээлийн төсөл шалгаруулж байгаа үйл явц нь удаашралтай байгаа ч гэсэн шалгах ажил нь бол сайн байсан гэж үзэж байна. Ямар ч байсан манай компани дөрөвдүгээр сараас эхлээд л төслөө бэлтгэж явсаар байгаад сая шалгаруулалтад орчоод гарч ирлээ. Төсөлд тавьж байгаа шаардлагууд бол зохих хэмжээнд байсан гэж бодож байна. Хэтэрхий бодит байдлаас давсан юм бол шаардаагүй. Ноос ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдийн талаас  санхүүжилт их хэрэгтэй байдаг. Энэ бага хүүтэй зээлээр эргэлтийн хөрөнгөө тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх л зорилготой орлоо. Ноос ноолуурт зөвхөн хавартаа гарч байгаа учраас ямар нэгэн байдлаар олж, ахуйхан авахгүй л бол түүхий эдийн нийлүүлэлт бага байдаг.

Иргэн Б.Эрдэнэ “Эен эрдэнэ” ХХК-ийн захирал

Манай төсөлд гар ажиллагаа их байна гэж хэлсэн. Ерөнхийдөө төвлөрсөн том дамжлагатай вакум   машиныг нэвтрүүлэхээр төсөлдөө оруулсан байгаа. Хэрэв зээлийн төсөлд сонгогдох юм бол манай энэ тулгамдаад байгаа асуудал шийдэгдээд гар ажиллагаа багасах болно.

Иргэн н.Баясгалан 

Миний энэ төсөл оруулахаар болсон зорилго бол хүнсний ногоогоор өөрийгөө 100 хувь хангах зорилт тавиад байж байна. Одоогоор бол хүнсний ногооны 50-60 хувийг хангачихаад байж байна. Бусад хувь нь бол Хятад улсаас ногоо импортоор орж ирж байна. Тал шахуу хувь нь нь гадны орноос хараат байгаад байна. Энэний гол шалтгаан нь бид нар бол хүнсний ногоог тарьж чадаж байна. Гэхдээ хадгалж чадахгүй байна. Нэн ялангуяа байцай, сонгино, лууван зэрэг ногоонууд хадгалалт муутай байдаг. Зориулалтын технологиор баригдсан зоорь, хадгалах байр хомс байна. Үүнээс бизнесийн санаа олж авад өөртөө ч улс орондоо ч хэрэгтэй санаа олсон. Оролцсон шалтгаан гэвэлд эртхэн зээлээ аваад намраас өмнө зоорь, байраа бариад санаагаа хэрэгжүүлж баймаар байна. Жижиг дунд үйлдвэрийн сангаас хөдөө орон нутагт хуваарилсан мөнгө нь 47 тэрбум байгаа. Тэгээд 21 аймагт 21 тэрбумийг ногдуулсан гэж бодоход хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс нь 40 гараад байдаг. Хөдөө орон нутагт мөнгө хуваасан юм бол хот дотроо бас ингээд яагаад хуваачихаж болдоггүй юм бол гэж бодож байна. Ингэвэл илүү хүртээмжтэй байх байсан болов уу.

Иргэн И.Алтангэрэл  Гүндөш урлан

Миний оролцож буй төсөл бол 3D загварчлал гаргах төсөл байгаа. Солонгос улсад миний бие суралцаж ирээд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээд мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий загварчлалын үйлчилгээтэй уран дарханы үйлдвэр байгуулсан байгаа. Уламжлалт урлал, уран дарханы урланг орчин үеийн технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж байгаа гэдгээрээ онцлог. Өмнөх оролцож байгаа хүмүүсээ би онлайнаар, лайваар харчихаж болж байгаа гэдэг нь маш том давуу тал болж байна.

Иргэн Д.Дамсрайсэлнэн “Сэлнэн” ХХК-ийн захирал

Би 47 жил шахуу монгол гэр хийлээ. Би өөрөө модны мэргэжилтэн, сийлбэрчин, мужаан хийдэг хүн. Чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, монгол брэндээ дэлхийд сурталчлах зорилготой зээлийн төсөлд өрсөлдөөд явж байна.

Иргэн О.Батхуяг “Tire service” ХХК-ийн менежер

Монголчуудын нэг асуудал бол түлээ түлшний асуудал. Тэгээд үүнийгээ хэрэглэхээ болиод цахилгаан халаагуур хэрэглэх гэхээр халаагуурынх нь цахилгааны хүчийг зарим нь дааж чаддаггүй. Энэ асуудлаас ард иргэдээ гаргах гэж, мөн засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа утааны эсрэг үйл ажиллагаанд нэмэр болох зорилготой л оролцож байна. Бага хүчдэл ашигладаг цахилгаан хэрэгслүүдийг нормал хэмжээнд нь хүргээд түүнээс хэтэрсэн хэрэгслийг мөн ижил тэнцүү хэрэглээтэй болгох юм. Энэ маань сүүлийн 30-40 жил туршигдаад хэрэглээнд нэвтрэх шатандаа орж байгаа бүтээгдэхүүн юм.

Гол зорилго бол байгальд ээлтэй байх. Уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техникүүд нь дандаа дугуйт техник байдаг. Тэр дугуйнуудаа 100 хувь ашиглаж чаддаггүй. Дандаа байгальд хаячихдаг. Энэ хог хаягдлыг бид багасгах зорилготой. Эхний шатанд бид патентжуулаад, дугуй засварынхаа тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, дараагийн ээлжинд дугуйнуудыг хоёрдахь түүхий эд болгон ашиглаж 10-аад төрлийн бүтээглэхүүн гаргаж байгаа. Ажлын албаны зарлан мэдээлэх ажил бол маш сайн явагдаж байна. Байнгын онлайнаар бүх мэдээллээ авч чадаж байгаадаа баяртай байна.

Төсөл сонгон шалгаруулалтын дүнг харах бол ЭНД дарна уу. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.smefund.gov.mn сайтаас аваарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here