Өөрийн гараар нүүрсний хогийг шахмал түлш болгон хэрэглэж буй З.Өлзийбаяр “ЭМЭЭ”

0
15

Налайхын уурхайгаас ажлын гараагаа эхэлсэн зургаан хүүхдийн ээж Э.Өлзийбаяр эмээ 18 настайгаасаа уул уурхайн чиглэлд туршлага хуримтлуулсаар өнөөдөр тэрээр өөрийн гараар шахмал түлш хийдэг юм. Хийхэд хялбархан бөгөөд түүхийн нүүрснээс ч илчтэй бүтээгдэхүүн юм байна. Налайх, Багануурын түүхий нүүрсийг хямд өртөгөөр худалдан авч, хөдөө яван үхрийн баас ачин ирж, гараараа хийдэг.

Нүүрсний хог хаягдлыг хүмүүс гудамж талбайд хаячихсан байдагт маш их харамсаж, явдагаа нуугаагүй юм. Учир нь өчнөөн их эрсдлийг даван туулж, нүүрс гарган авдаг зовлонг мэддэг болохоор тэр. Хаягдал гаргалгүйгээр ашиглах боломж олсон нь “Байгаль орчинд ээлтэй” шахмал түлш хийх болжээ.

Энэхүү шахмал түлшний зардалд 150,000 төгрөг болдог. Үүнд: Нүүрсний хог ачиж оруулж ирэхэд 100,000 төг, шар шавар 50,000 төг. Зөвхөн энэ зардлаар 3.000 шахмал түлш хийсэн байна. Өвлийн хэрэглээнд 4.000 тонн нүүрс хийхэд л болчихдог хэмээн ярьж байна.

Утаа, тортог гаргахгүй, 3 ширхэг шахмал түлш хэрэглэхэд 2-3 цаг дулаана барьдаг байна. Э.Өлзийбаяр эмээ хүний хөлс, хөдөлмөр их орж байж бидний гарт “Нүүрс” ирдэг юм шдээ хэмээн ихэд онцолж байлаа.