Манай Улсын эдийн засгийн төлөв байдлыг олон улсын санхүүгийн байгууллагууд хэрхэн дүгнэв

0
6

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Олон улсын санхүүгийн байгууллагуудын хэрхэн үзэж буйг Монголбанкнаас өнөөдөр танилцууллаа.

Олон Улсын Валютын Сан 

  • Эдийн засаг сэргэж, эрсдэл даах чадвар сайжирна. /ЗГ-ын гадаад өр буурч, гадаад валютын цэвэр нөөц нэмэгдсэн/
  • Гадаад эдийн засгийн сөрөг шокт өртөмтгий байдал өндөр хэвээр байна.
  • Иймд төсвийн сахилга батыг хангаж, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөөтэй.

Дэлхийн Банк

  • Инфляцын дарамтгүй эдийн засгийн бодит өсөлт бий болж байна.
  • Дунд болон урт хугацаанд тулгарах 2 гол сорилт бий.
  • Нэгт. Гадаад эдийн засгаас хамаарах хамаарал өндөр байгаа нь үргэлжилж байна.
  • Хоёрт. Дотоод өсөлтийн дийлэнхийг капитал үзүүлэлт бүрдүүлж байгаа тул бүтээмжийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Азийн Хөгжлийн банк

  • Эдийн засгийн идэвхжил нэмэгдсэн. Энэ хандлага цаашид хадгалагдах төлөвтэй байна. Уул уурхайн салбараас олох орлогын зарцуулалтыг сайжруулах шаардлагатай.

S&P

  • Эдийн засгийн эмзэг байдал өндөр хэвээр байна. (Уул уурхайн салбараас хамаарах хамаарал өндөр, гадаад эдийн засгийн орчны эмзэг байдал)

Мүүдиз агентлаг

  • Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн сахилга бат сайжирсан нь зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ эдийн засгийн гол сорилтууд хэвээр байна.

Фитч

  • Эдийн засгийн өсөлтийн тогтвортой төлөв, төсвийн болон засаглалын үзүүлэлт сайжирч буй нь зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна.