Эмэгтэй хүн ямар үед сексийн харьцаанд орох хэрэгтэй вэ?

0
120

Үнэхээр хүсч байгаа үедээ сексийн харьцаанд орох хэрэгтэй. Эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, боловсорсны дараа романтик хайрын босгыг давж сексийн харьцаанд орох нь тохиромжтой. Хэрэв та бэлэн бус байвал яаран дотно харьцаанд орох гэсний хэрэггүй. Эмэгтэй хүн ямар үед, хэрхэн сексийн харьцаанд орох талаар нилээд төөрөгдөл байдаг.

Заавал эсэргүүцэх албагүй
Яагаад ч юм эмэгтэй хүн сексийн харьцаанд орохын өмнө партнёртоо эсэргүүцэл үзүүлэх ёстой. Тэгвэл улам их таалагдана гэх ойлголт байдаг. Энэ бол утгагүй ойлгоц юм. Хэрэв эмэгтэй үнэхээр өөрөө хүсч байгаа бол эсэргүүцэл үзүүлэх нь жүжиглэл мэт санагдах төдийхөн. Эр хүнд таалагддаг хүчин зүйл биш. Хайр сэтгэл, тэр тусмаа сексийн харьцаа хоёр хүний сайн дурын үндсэн дээр бий болдог.

Өөрөөсөө бүү ич
Бие галбирын ямар нэг согогийг нуухын тулд эмэгтэй хүн харанхуйд, эсвэл бүдэг гэрэлд хувцсаа тайчих ёстой гэж зарим нь үздэг. Энэ бол тийм биш. Хэрэв та эр хүнд таалагдвал тэр чигээрээ л таалагддаг. Хүзүү нь таалагдаад ташаа нь таалагдахгүй гэх ойлголт эрчүүдэд байдаггүй. Тэд эмэгтэй хүнийг хэсэглэн хувааж үздэггүй. Үнэхээр таалагдаж байгаа бол эмэгтэй хүний бүх зүйл /майга ч бай/ түүнд зохицолтой санагддаг. Тиймээс сексийн үед гэдсээ татах, согогоо далдлах янз бүрийн хөдөлгөөн хийх мэтээр өөрийгөө зовоох хэрэггүй.

Найз залуугийнхаа эрхтний чадавхитай холбоотой ч юм уу бодлогогүй шүүмж бүү хэл
Илэн далангүй байх сайн хэрэгч харьцааны тактик, эвлэг хандлагатай байх нь маш чухал. Бага сага дутагдалтай бол цаг хугацааны явцад засч болно. Хэрэв тэвчишгүй, том дутагдалтай бол анхны учралыг сүүлчийнх болгож үлдээсэн нь дээр. Аль ч тохиолдолд эр хүний чадавхийг гоочлох, тохуурхах зэрэг бүдүүлэг авир гаргаж болохгүй. Энэ бол хүний наад захын соёл, хүмүүжил.

Өөрийн секцийн хүслээ илэрхийл
Эмэгтэй хүн энэ тухай ярих нь эвгүй гэж үзэх нь бий. Буруу ойлголт. Эр хүн дур тавиад л, таашаалын оргилд хүрч байхад эмэгтэй хүн нам жим хэвтээд л байх уу. Энэхүү биологийн процесст эр эм хоёул адилхан үүрэгтэй. Тиймээс эмэгтэй өөрийн секс хүсэл, хэрэгцээгээ хэнэггүй партнёртоо хэлэх нь зүйтэй. Хэрэв хэлэхээс ичиж байгаа бол түүний гарыг илүү их сэрэл хөдөлгөдөг хэсэгт тавьж, яахыг зааж өг. Дур тавих, чанга орилохоос бүү ич.

🚫Хэт хуурамч, ер бусын мэт ханамжийг бүү эсгэ
Сексэд хэн хүнгүй л жаахан жүжиглэдэг. Гэхдээ хэмжээ хязгаар байх нь зохистой. Харьцах бүртээ дур тавих ёстой гэсэн ойлголт буруу юм. Та ингэх албагүй бөгөөд заавал зэрэг дур тавих гэж өөрийгөө хүчлэх ч хэрэггүй. Ер бусын гиншилт, дуу хоолойн хуурмагийг эрчүүд андахгүй. Тунг бүү хэтрүүлээрэй. Экстазын /тачаал/ оргил үед та дүрдээ хэт итгэж нурууг нь маажиж, хүзүүнд нь шүдээ шигтгэвэл ямар ч бадриун эр тантай дахин ойртохгүй болтол айна.