Нүүр хуудас Нийгэм Видео: Төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхмүүд

Видео: Төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхмүүд

0
20

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор: “Харанга” хамтлагийн гитарчин Яримпилийн Одсүрэн шагнагдсан юм. Тэрээр “Рок урлагийг ингэж өндрөөр үнэлж байгаад төр засаг ард түмэндээ баярлаж байна. Тэнгэрт байгаа ээж, аавдаа баярлаж байна.

Надад хамгийн анх гитар зааж өгсөн хайртай эгчдээ баярлалаа. Хайрт хань, үр хүүхдүүддээ баярлалаа. Мэдээж хэрэг хамт олондоо баярлаж байна. Намайг анх тайзан дээр гарахад сэтгэл гаргаж дэмжиж байсан Чүлтэмдорж, Пүрэвдорж багш нар маань тэнгэрээс харж байгаа байх. Энэ бүхэндээ баярлаж байна” гэв.

Гавьяат жүжигчин цолоор: “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш шагнагдлаа. Тэрээр “300 жил мэт уран бүтээлээ хийсэн Харанга хамтлаг 30 жил болж байна.

Уран бүтээлийн андууд нэгдэж өдий олон жил уран бүтээлээ хийсэн болохоор Монголын ард түмэн, төр ингэж үнэлж байна. Бидний сонсдог үзэгч түмэндээ баярлаж байна. Миний ээж 87-той хүн байгаа. Ээждээ баярлалаа. Бид дахиад цаашаа хамтлагийнхаа 40 жилийг хийх болно. Өнөөдөр төрөөс өгч байгаа шагнал бол хойшид дахиад уран бүтээлээ хийгээрэй гэсэн үг юм. Тиймээс цаашдаа ч уран бүтээлээ та бүхэндээ хүргэнэ.

Ийнхүү “Харанга” хамтлагийнхан 30 жилийн ойн дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ГАВЬЯАТ цолтнууд болж, төр, түмний хүндлэл хүртлээ.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  1. Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал,
  2. Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг,
  3. Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар,
  4. Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж,
  5. Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа нарыг шагналаа.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  1. Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,
  2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,
  3. “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн
  4. “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа
  5. Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд нар шагнагдав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах зарлиг гаргасан юм. Тэдний төлөөлөл болох дараах хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  1. “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Норовдондогийн Жамсран шагнагдлаа.

Алтан гадас одонгоор:

  1. МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаа,
  2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Батдоржийн Бямбацэрэн,
  3. Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэмбэлийн Долгормаа,
  4. “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Төмөрийн Мөнгөнцэцэг,
  5. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Жамбацэрэнгийн Нармандах,
  6. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Чулуунбатын Отгонгэрэл,
  7. Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарыг тус тус шагналаа.

Шударга журам медалиар Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Лхагвасүрэнгийн Отгонбаярыг шагнав. Тэрээр

Хүүхэд блконоос дүүжлэгдсэн байхад нь харж аварсан. Бяцхан хүүдийн эрүүл мэнд, амь нас эрсдлээс аварсан юм.