Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

0
4

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын баруун талын шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Ингэснээр жолооч та бүхэн Нарны замаас баруун гар тийш эргэн Их монгол улсын гудамж руу орох боломжтой боллоо.

Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлын эхний ээлжийн буюу 477 метр урт, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн. Тэгвэл өнөөдөр туслах гүүрүүдийн хөдөлгөөнийг ийнхүү нээж байна. Нийслэлд шинээр баригдсан тус гүүр нь замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа билээ.

Иймд тухайн замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой, бусдыгаа хүндэтгэн оролцохыг уриалж байна.