Сүүлийн 2 жилд дотоодын зах зээлд АРМАТУРЫН ҮНЭ 45-48 хувиар ӨСЖЭЭ

0
4

Барилгын үйлдвэрлэлд 45-50 төрлийн материал хэрэглэж байна. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан судалгаагаар 2011-2018 оны байдлаар улсын хэмжээнд жилд 231-339 мянган тонн арматур хэрэглэжээ.

Үүнээс ойролцоогоор 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 70 хувийг импортоор хангасан байна. Гол импортлогч компаниуд нь жилд 40-100 мянган тонн арматур импортолжээ.

Дотоодод 14 компани арматур үйлдвэрлэж байгаагаас томоохон үйлдвэрлэгчид нь жилдээ 20-60 мянган тонн үйлдвэрлэн нийлүүлж байна.

Арматурын үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа гол шалтгаан нь үндсэн түүхий эдийн нөөц хангалтгүй байгаатай холбоотой гэж салбарынхан үзэж байна.

Сүүлийн хоёр жилд барилгын ажил идэвхжих үед зах зээлд арматурын үнэ дунджаар 47 хувиар өсжээ. 2019 оны байдлаар нэг тонн арматурын үнэ дунджаар 1.8 сая төгрөг байгаа талаар “Барилга.мн”-ээс мэдээлж байна.

Э.Одончимэг