Дуучин Адель 20 кг туржээ

0
70

Английн поп од, Грэммигийн таван удаагийн шагналт дуучин Адель Лори Блу Эдкинс 20 кг жин хасч, гуалиг биетэй болжээ.

Алдарт дуучин Аделийн шинэ дүр төрх фэнүүдийнх нь сэтгэлийг ихэд хөдөлгөв. Адель хэд хоногийн өмнө дуучин Дрэйкийн төрсөн өдөрт хүрэлцэн ирэхдээ олныг ёстой алмайруулжээ.

Дуучин бүсгүй жингээ хасахын тулд Холливудад алдартай Жое Викийн удирдлагад фитнесээр хичээллэсэн гэнэ. Адель долоон настай хүү Анжелогийнхоо төлөө ийнхүү жингээ хасч байгаа аж.

Поп од үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Саймон Конецкитэй таван жил болзож, 2012 онд Ангело хүүгээ өлгийдөн авсны дараа буюу 2016 оны зун нууцаар хуримаа хийсэн юм. Адель Саймонтой хуримаа хийсэн гэдгээ 2017 оны Грэммигийн үеэр нийтэд зарласан бөгөөд өнгөрөгч 4-р сард хосууд гэрлэлтээ цуцлуулж, Ангело хүүгээ Адель өөрийн асрамжинд аваад байгаа юм.