Турк улс руу хийх шууд нислэг ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ

0
14

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санамж бичигт өнгөрсөн сард хоёр тал гарын үсэг зурсан билээ.

Санамж бичигт өөрчлөлт орсноор Монголын талаас агаарын тээвэрлэгч нэмэгдэх, Монголын Авиа компани Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар гэсэн маршрутаар хоёр талаас долоо хоногт тус бүр 3 удаагийн давтамжтай, нийт 800 суудлын хязгаартайгаар, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломж нээгдсэн юм.

Туркиш Эйрлайнсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2020 оны 1-р сараас эхэлнэ гэдгийг хэллээ.

Туркиш Эйрлайнс компани 2012 оноос эхлэн Истанбул-Бишкек-Улаанбаатар-Бишкек-Истанбул маршрутаар 7 хоногт 3 удаагийн давтамжтайгаар нислэг үйлддэг байсан бол ийнхүү 2020 оноос Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд шууд нисэх болсноор нислэгийн тоо, суудлын тоо нэмэгдэж байгаа юм.

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 8-ны өдрүүдийн нислэгийн хуваарь:

Одоогийн байдлаар зөвхөн Туркийн талаас “Туркиш эйрлайн” авиа компани долоо хоногт 3 удаагийн давтамжтай, 500 суудлын хязгаартайгаар Станбул-Бишкек-Улаанбаатар гэсэн дундын зогсолттой маршрутаар, давуу эрхтэй нислэг үйлдэж байна.

Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд ийнхүү нислэг, суудлын тоо, нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж, өрсөлдөөн бий болсноор тийзний үнэ буурах, Европ чиглэл рүү нисэхэд цаг хэмнэх болон аяллын үнэ хямдрах зэрэг олон гарц нээгдэнэ. Санамж бичгийг хоёр талд нот бичгээр солилцсоноор хэрэгжиж эхлэх юм.

Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хоёр талт уулзалтад Монголын талаас ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Мягмарсүрэн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Туркийн талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын Ерөнхий захирал, ноён Бахри Кесиси тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудал ирэх оны эхээр үүдээ нээнэ. Үүнээс өмнө дахин хэлэлцээ хийхээр талууд тохирчээ. Учир нь “Туркиш эйрлайнс” компани долоо хоногийн нийт зорчигчийн тоог 1000 болгон, 290 хүний суудалтай Airbus 330 онгоцоо нисгэх хүсэлтэй байгаа юм. Харин манай талаас Станбул хот руу “Изинис эйрвэйз” компани шууд нислэг үйлдэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here