Цагдаагийн алба хаагчдад тэмээний ноосон хантааз олголоо

0
7

Өвлийн улирал эхэлж байгаа тул шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад тэмээний ноосон хантааз олгожээ.

Эхний ээлжинд 4000 гаруй алба хаагчдад хантаазыг олгоод байгаа бөгөөд уг хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Монгол улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан хийлгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here