Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт өмнөх жилээс 11 хувиар өсөв

0
4

БНХАУ-ын талын татан авалт, хилийн цаадах агуулахын багтаамж зэргээс хамаарч Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт буурсан ч Гашуунсухайт боомтынх өссөн талаар боомтуудын захиргаанаас мэдээллээ.

Оны эхний 10 сард Гашуунсухайт боомтоор гаргасан нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 11 орчим хувиар өсөж, 18.4 сая тонн болсон байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 12.6 сая тонныг,
“Тавантолгой” ХК 1.6 сая тонныг,
“Энержи Ресурс” ХХК 4.2 сая тонн нүүрс экспортолсон байна.

Мөн оны эхний  сард зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өсөж, 658 мянга гаруй тонн болсон байна. Тус боомтоор “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалыг БНХАУ-д нийлүүлдэг. Монголын зэс, нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргадаг Гашуунсухайт боомтын шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын 148 сая юань буюу 55.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Одоогоор бэлтгэл ажил эхэлсэн, ирэх гуравдугаар сараас барилгын ажил эхэлнэ гэж Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга мэдээллээ. Боомтын угсралтын ажлыг ирэх оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа талаар Сангийн яам мөн мэдээлсэн юм.

Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс олборлож байгаа компаниуд Шивээхүрэн-Сэхэ боомтоор экспорт хийдэг. Энэ боомтоор оны эхний 10 сард нийт долоон компани 10.7 сая тонн нүүрс гаргажээ. Тухайлбал:

“Монголын алт” ХХК 3.7 сая тонныг,
“Саусгоби Сэндс” ХХК 3 сая тонныг,
“Өсөх зоос” ХХК 2.7 сая тонныг тус тус экспортолжээ.

Нийт дүнгээр өмнөх жилийнхээс буурсан гэж Шивээхүрэн боомтын гаалийн газар мэдээллээ. Үүнд БНХАУ-ын талын татан авалт, боомтоор гарсан нүүрсийг битүү агуулахад хадгалах гэх мэт шалтгаан нөлөөлж байгаа гэж үзэж байгаа ажээ.

“Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here