ISISPHARMA брэнд АӨСҮТ-н хүүхдийн тасагт 4,000,000₮-ийн орны бүтээлэг, хэвтэн эмчлүүлж байсан хүүхэд бүрт чийгшүүлэх тос бэлэглэлээ

0
2

Монос Группын охин компани Грийн гэйт интэрнэйшнл ХХК –н албан ёсны эрхтэй оруулж ирдэг Францын эмчилгээний гоо сайхны ISISPHARMA брэндийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй хандивын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

ISISPHARMA брэнд нь албан ёсны эрхтэй орж ирээд 1 жилийн хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд Монголд  амжилттай нэвтэрч хэрэглэгчидынхээ итгэл сэтгэлийг олж , өвчтөнүүдийхээ амьдралыг чанарыг дээшлүүлж , үнэнч хэрэглэгчидтэй болсон байна.

Монголд үйл ажиллагаа явуулж буй олон групп компаниуд Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг хийж байдаг ба ISISPHARMA  брэнд энэ буухайг үргэлжүүлж АӨСҮТ-н хүүхдийн тасагт 44 ш 4,000,000 төгрөгны орны бүтээлгийг гардуулж

Мөн хэвтэн эмчлүүлж буй арьсны өвчтэй хүүхэд бүрт шаардлагатай чийгшүүлэх тосноос 44 ш бүхий  2,200,000 Т үнийн дүнтэй  бэлгийг давхар бэлэглэжээ.

Энэхүү бүтээлгийн онцлог нь Солонгосоос оруулж ирдэг цэвэр хөвөн даавуун материалаар НОМУДА брэндтэй хамтарч тусгай захиалгаар арьсны өвчтэй хүүхдэд харшил өгч сэдрээхгүй , чанартай материлаар хийсэн байна.

ISISPHARMA  брэндийн бүтээгдэхүүний хувьд Европын холбооны чанар стандартын шалгуурыг хангасан дэлхийн 80 аас дээш оронд нийлүүлэгдэж 12,000 аас дээш олон улсын мэргэжилийн арьсны эмч нараар зөвлөгддөг.

Мөн энэхүү ёслолын үйл ажиллагаанд Бяцхан ЭНЖИ урилгаар ирж , хэвтэж эмчлүүлж буй хүүхдүүдэд эрч хүч бэлэглэж  ая дуугаа өргөсөн ба мөн АӨСҮТ-н хамт олон болон хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж хүүхэд эцэг эхчүүд оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here