Хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ

0
130

“Би нар” хүүхэд хөгжлийн төслийг эхлүүлж буй талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранчимэг, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар мэдээллээ.

Төслийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйланг алсалсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн зургаан төрлийн /морин хуур, драм, дуулаач, бүжиг, уран зураг, хайчилбар/ дугуйлан, секцэд эрсдэлт бүлгийн алсалсан дүүрэг, хороодын нийт 2400 хүүхдийг хамруулахаар судалгаа авч ажилласан гэдгээ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул хэллээ.

Төсөл 2020 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд зургаан дүүргийн 18 бүсийн хорооны иргэний танхимд сургалт хичээллэх аж.