Хөгжлийн банкнаас олгосон зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болжээ

0
9

Монгол Улсын Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар, 15 хөтөлбөрөөр арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжид зээлийн санхүүжилт олгосон байна. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 төсөл, хөтөлбөрт олгов. Хөгжлийн банкнаас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон бөгөөд цаашид санхүүжүүлж байгаа төслүүд ашиглалтад орох үед 4200 орчим ажлын байр шинээр бий болохоор хүлээгдэж байна. Мөн арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр дүнд 17 мянган ажлын байр бий болсон нь Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилтийн  үр дүн юм.