Австралид үнэгүй суралцах эсээ бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо

0
62

Австрали улсын Сидней хотод төвтэй “Oogii Edu”-н хамт олон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 10 сарын 3-наас 11 сарын 1-ний хооронд зарласан билээ.

Тэгвэл эссэ бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорсон байна. Уралдаанд 11-12 дугаар ангийнхан буюу 16-18 насны сурагчдын нийт 300 гаруй эссэ ирснийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Олон улсын сэтгүүлч, “RackCorp”-н пи ар захирал, Oogii брэнд болон “Oogii edu”-н үүсгэн байгуулагч, CEO О.Оюунцэцэг Улаанбаатар хотын төв номын сангийн захирал, МУИС-ийн багш, соёл судлаач Д.Индра, Олон улсын сэтгүүлч Л.Ариун-Учрал, Гадаад харилцааны мэргэжилтэн, бизнес эрхлэгч Б.Ариунболд нар шүүн ажиллажээ.

Тэргүүн байранд Дархан-Уул аймгийн Од цогцолборын 12а ангийн сурагч Г.Мөнхболор,

Дэд байранд Дорнод аймгийн Дорнод ахлах сургуулийн 12а ангийн сурагч А.Анхбаяр,

Гутгаар байранд Нийслэлийн 11 сургуулийн 11б ангийн сурагч Л.Уянга нар тус тус оржээ.

Монгол хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, сайжруулах болоод хүрээлэн буй орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулах эх оронч иргэнийг бага залуугаас нь бэлдэх зорилготой энэхүү уралдааны ялагчид Австрали улсад нэг жилийн хугацаанд үнэгүй сурах тэтгэлгийн эзэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here