Онцгой байдлын ЗУРГААН шилдэг алба хаагч 16 сая төгрөгөөр шагнууллаа

0
13

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу хоёрдахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон ЗУРГААН алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

  • ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын аврагч, Ахлагч Б.Түмэнбаяр

  • НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, Ахлах ахлагч Г.Отгонбаяр

  • Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Хошууч Х.Баярсайхан

  • Завхан аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, Ахлах дэслэгч Г.Пунцагсанжаа

  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, Ахлагч Д.Доржсүрэн

  • НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, Ахлах ахлагч Б.Батсайхан нарт тус бүрд нь 16 сая төгрөгийн урамшуулал олгосон юм.

2019 оны “Тэргүүний газар”-аар хурандаа Ж.Чүлтэмсүрэн даргатай Нийслэлийн Онцгой байдын газар, дэд хурандаа М.Адъяабаатар даргатай Дундговь аймгийн Онцгой байдын газар,

“Тэргүүний бүсийн төв”-өөр  хурандаа Г.Ганбаатар захирагчтай Хойд бүсийн төв,

“Тэргүүний хэлтэс”-ээр дэд хурандаа Л.Чинбат даргатай НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,

“Тэргүүний анги”-аар ахмад М.Төгөлдөр захирагчтай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги,

“Тэргүүний салбар”-аар хошууч О.Батдорж даргатай Ховд аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбар,

“Тэргүүний салаа”-аар дэслэгч Б.Амарбаяр захирагчтай Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 58 дугаар ангийн I салааахлах дэслэгч Ц.Ганзориг захирагчтай Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн II салаа,

“Тэргүүний бүлэг”-ээр ахлах дэслэгч Ж.Баярмагнай захирагчтай НОБГ-ын Аврах анги-105-ын III бүлэг, ахлах дэслэгч Л.Мөнхтулга захирагчтай Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн Аврах салбарын II  бүлэг тус тус шилдгээр шалгарлаа.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албанд ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Шилдэг  алба хаагчдыг тодрууллаа.

“Шилдэг удирдагч”-аар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар,

Шилдэг мэргэжилтэн”-ээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Х. Цэнд-Очир,

“Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э. АлтаншагайЧингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Хүрэлсүх, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Буянсайхан, Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Ганбаяр, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч Б.Ганпүрэв, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Г.Баасанхүү, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч О.Оргилбаатар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч  Ш.Өлзийтогтох нар,

“Шилдэг аврагч”-аар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч С.Цог-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх,аврах ангийн аврагч, ахлах ахлагч Ц.Батболд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  аврагч, ахлах ахлагч Б.Гантулга нар,

“Шилдэг холбоочин”-оор НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч П.Давааням,

“Шилдэг жолооч”-оор НОБГ-ын Аврах анги-105-ын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж,

“Шилдэг ажилтан”-аар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэрэг архивын эрхлэгч, ахлагч Б.Уранцэцэг, Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Аравнайсүрэн нар,

“Шилдэг Улсын нөөцийн ажилтан”-аар Булган аймгийн Онцгойн байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн нар тодорлоо.

   Харин “Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагнал”-аар НОБГ-ын Баянзүрх дүүргийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Б.Должинхорол, Улаанбаатар хот Улсын нөөцийн Обьект-03 салбарын харуул Ц.Мөнхбат нарыг шагнаж, урамшууллаа.