Зайсанд хамгийн анхны мөсөн талбай нээгдлээ

0
48

Оюуны Ундраа Групп нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвлийн спортыг дэмжиж Зайсан дахь хамгийн анхны Zaisan Iceland нэртэй мөсөн талбайг байгуулж 2020/01/03 өдөр нээлтээ хийлээ. Соёл амралтын Зайсан Хилл цогцолборт байрлах Zaisan Iceland мөсөн талбайг төлөвлөхдөө хүүхэд залуучуудыг тав тухтай орчинд цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулан ногоон байгууламж бүхий эко амрах орчныг бүрдүүлсэнээрэй онцлогтой юм.

Zaisan Iceland мөсөн талбайн нээлтэд зориулан Жаал треккинг клубийн “Ананд-Эрдэнэ” баг,  Отгон-Од клубийн “Бласт Автоматив” багийн хүүхдүүд урилгаар ирж Хоккейн үзүүлэх тоглолтыг хийлээ. Та бүхэн 1 сарын 13-ыг хүртэл тэшүүртэйгээ ирээд Zaisan Iceland мөсөн талбайд үнэ төлбөргүй гулгах боломжтой.

Тэшүүрийн спорт нь эрүүл мэндийн хувьд хамгийн хялбар, зугаатай дасгал хөдөлгөөн болдог бөгөөд стресс тайлах, анхаарал төвлөрөх, тэнцвэр сайжрах, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон талын ач тустай өвлийн спортын төрөл юм.

Монгол улсын хувьд Олимпын наадмын шинэ хуудас Австри улсын Инсбрук хотоос эхэлсэн байдаг бөгөөд 1964 оны Өвлийн Олимпын наадамд 4 төрлөөр нийт 13 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Манай улсын баг тамирчид Тэшүүрийн спортын төрлөөр олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан бөгөөд  тэшүүрийн 10,000 метрийн зайд Ази тивийн рекордыг 2 ч удаа шинэчлэн тогтоож байжээ.