80 сая хүн амьтай Жяньсү муж 17-хон ядуу иргэнтэй болсноо зарлав

0
25

БНХАУ мужуудаа ядуурлаас гаргах төлөвлөгөө боловсруулсан, хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тус улсын хамгийн баян мужуудын нэг Жяньсү ядуурлыг бүр мөсөн утсгах төлөвлөгөөндөө бараг хүрснээ албан ёсоор зарлав.

Тус муж 2011 оноос хойш нэн ядуу амьдралтай 2.54 сая иргэнийхээ 99.99 хувийг жилийн 6 000 юаниас дээш орлоготой болгосноо зарласан нь энэ.

80 сая орчим хүн амтай тус муж яг одоогийн байдлаар зургаан өрхийн 17 иргэн ядуурлын түвшинд амьдарч байгаа гэнэ.