“Хоттойгоо сэлфидье” уралдааныг зарлаж байна

0
42

Нийслэл Улаанбаатар хотынхоо сүүлийн үеийн бүтээн байгуулалтуудыг харуулсан хамгийн шилдэг гэрэл зургийг шалгаруулах “Хоттойгоо сэлфидье” уралдааныг зарлаж байна.

Уралдаанд оролцогчид Улаанбаатар хотын сүүлийн үеийн бүтээн байгуулалтыг харуулсан, өөрийн оролцсон зургийг “Хотын хөгжил” пэйж хуудсанд байршуулна.

Ингээд 20 хоногийн турш хамгийн их лайк, шэйр авсан гурван зургийг шалгаруулах болно.

Уралдаанд оролцогчид: Бүх насныхан
Шагналын сан: 1.000.000 /нэг сая төгрөг/
Нэгдүгээр байр 500.000
Хоёрдугаар байр 300.000
Гуравдугаар байр 200.000

Уралдааны хугацаа: 2020 оны 1-р сарын 14 – 2-р сарын 04

Шагналыг 2020 оны 2-р сарын 04 нд Хотын захиргааны А байранд гардуулна.