21 УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ

0
105

Энэ онд Засгийн газрын тэтгэлгээр 21 улсад очиж, суралцах боломжтой аж.  Тухайлбал, Болгар, Украин, Беларус, Куба, ОХУ, Унгар, БНСУ, Польш, Казахстан, Вьетнам, Лаос, БНХАУ, Франц зэрэг орон багтаж байна. Ингэхдээ бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг хамруулах аж.

Харин магистр, докторын зэрэгт суралцах бол  бакалавр болон магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой ажээ.

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор орж танилцана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here