Угаарын хий мэдрэгчийг айлуудад суурилуулж байна

0
32

Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO мэдрэгчийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны айл өрхүүдэд суурилуулах ажлыг гүйцэтгэж байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагаа болон ашиглалттай холбоотой мэдээллийг иргэдэд өгч өрх бүрт гарын авлагын хамт хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.