Татварын орлого 1.5 их наяд төгрөгөөр өсчээ

0
20

Манай улсын татварын нийт орлого өнгөрсөн 2019 онд 9.7 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оныхоос 1.5 их наяд төгрөг буюу 18.8 хувиар өссөн дүн болох талаар ҮСХ-ноос мэдээлэв. Татварын орлогын өсөлтөд орлогын албан татвар 460.8 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 355 тэрбум төгрөг, НӨАТ 288 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 205.2 тэрбум төгрөг, Онцгой албан татвар 109 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 107.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Нийт татварын орлогод албан татварын эзлэх хувь 0.7 пункт, бусад татвар, хураамжийн орлого 0.6 пункт, Нийгмийн даатгалын сангийн орлого 0.5 пунктээр өссөн байна. Харин НӨАТ 1.3 пункт, Онцгой албан татвар 0.3 пункт, гадаад үйл ажиллагааны орлого 0.2 пунктээр буурчээ.