Монголын Мянганы Сорилтын Сан (Монголын МСС) нээлттэй ажлын байрны зар

0
53
  • Дуусах цаг, огноо: 2020 оны 3 дугаар сарын 3ы өдрийн 17.00 цаг
  • Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор холбогдоно.
1. САНХҮҮГИЙН ЗАХИРАЛ
Үндсэн үүрэг                                               
Санхүүгийн захирал нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллаж, Монголын МСС-ийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, удирдлага, тайлангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавихын зэрэгцээ хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй, ил тод, хариуцлагатай байдлыг хангаж ажиллана.
Ажил үүрэг
  • Монголын МСС-ийн нэрийн өмнөөс санхүүгийн удирдлагын бүх хэм хэмжээ, дүрэм журмын хэрэгжилтийг зохион байгуулж, МСК-ын Зардлын зарчим, Монголын МСС-ийн Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөө болон холбогдох бусад шаардлагад нийцүүлэх.
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хоёр мэргэжилтэн болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хөндлөнгийн зөвлөх (Санхүүгийн төлөөлөгч)-ийн өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлж, санхүүгийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
  • Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагыг санхүүгийн удирдлагын стратегитай уялдуулан хөрвүүлж, санхүүжилтийн хэрэгцээг урьдчилан таамаглах, төлөвлөх, төсөв боловсруулах, зарцуулалтын хүсэлт бэлдэх зэрэг үйл ажиллагаанд тусгаж ажиллах.
  • Монголын МСС, Монгол Улсын Засгийн газар болон МСК-д зориулан тайлан, мэдээлэл боловсруулж, холбогдох байгууллагуудад тогтмол хүргүүлэх.
  • Төсвийн болон санхүүгийн аудитын үеэр Монголын МСС-ийн удирдлагад санал зөвлөгөө өгөх, улмаар санхүүгийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах хүрээнд дүн шинжилгээ хийж, холбогдох дүрэм, журам, шаардлагуудыг хангах зааварчилгаа өгөх.
  • Монголын МСС-ийн санхүүгийн үйл ажиллагааны үндсэн гарын авлага болох Санхүүгийн хариуцлагатай байдлын төлөвлөгөө болон нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журам, тайлангийн стандарт зэргийг тогтмол хянан үзэж, Компакт гэрээний хэрэгжилтийг үр дүнтэйгээр хангахад шаардлагатай өөрчлөлт, сайжруулах арга замыг тухай бүр санал болгох.
  • Монголын МСС болон хэрэгжүүлэгч байгууллагуудын санхүүгийн болон тайлангийн системийг үнэлэх замаар МСК-ын холбогдох хэм хэмжээг сахиж буй эсэхийг нягтлан тогтоож, болзошгүй эрсдэл, асуудлуудыг тодорхойлон, санхүүгийн дотоод болон хөндлөнгийн аудитад дэмжлэг үзүүлж ажиллах.
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, худалдаа, эдийн засаг буюу ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэшсэн нягтлан бодогч буюу түүнтэй адилтгах бусад зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү, санхүүгийн удирдлагын чиглэлээр дор хаяж 8 жил ажилласан, ингэхдээ дор хаяж 5 сая ам.долларын жилийн төсөв бүхий яам, агентлаг, төсөл хэрэгжүүлэгч этгээд, хувийн хэвшлийн байгууллагад санхүүгийн удирдах түвшний албан тушаал хашиж байсан туршлагатай.
  • Санхүүгийн удирдлагын нарийн төвөгтэй цогц тогтолцоог амжилттай үүсгэн байгуулах, нарийвчилсан төсөв боловсруулах, санхүүгийн нийтлэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан бодит туршлагатай.
  • Олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүгийн удирдлага, тайлангийн шаардлага, хуулийн этгээдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн зарчим, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар өргөн хүрээний мэдлэгтэй.
  • Microsoft Excel програм хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай, SAP зэрэг санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн програм хангамж ашиглаж байсан туршлагатай, удирдлагын мэдээллийн системийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй.
  • Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулж, тогтмол шинэчлэн, болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан таамаглаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байсан туршлагатай.
2. САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн үүрэг
Санхүүгийн мэргэжилтэн нь Санхүүгийн захирлын удирдлага дор Монголын МСС-ийн санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцож ажиллах бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МСК-ын холбогдох дүрэм журам, удирдамжийн дагуу Монголын МСС-ийн улирлын болон жилийн санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, өдөр тутмын санхүүгийн гүйлгээг хянах, гүйцэтгэх, зардал болон үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн баримт бичгийг нэгтгэх, хянах, хугацаат тайлан боловсруулах болон шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажил үүрэг
  • Монголын МСС-ийн Санхүүгийн хариуцлагын төлөвлөгөө, МСК-ын зардлын зарчим болон санхүүгийн холбогдох бусад дүрэм журмыг хэрэгжүүлэх.
  • Улирлын санхүүжилт, зарцуулалтын төлөвлөгөөг бэлтгэж, батлуулах.
  • Төсвийн төсөл, санхүүгийн төсөөлөл боловсруулах.
  • Монголын МСС-ийн удирдлага, ажилтнуудад санхүүгийн хариуцлага болон зардлын зарчимтай холбоотой аливаа асуудлаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх.
  • Монголын МСС-ийн ажилтнуудын цалин тэтгэмжийн тооцоог холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх.
  • Санхүүгийн хугацаат тайлангуудыг боловсруулж, зарцуулалтад дүн шинжилгээ хийх.
  • Төсвийн зарцуулалтыг батлагдсан төлөвлөгөө, төсөв, санхүүгийн холбогдох дүрэм журмын дагуу гүйцэтгэх.
  • Төсөв, өдөр тутмын гүйлгээнд хяналт тавьж, илүү болон дутуу зарцуулалттай  холбоотой асуудлуудыг урьдчилан харж, хэрхэн засч залруулах саналаа удирдлагад тухай бүр хүргэх.
  • Гүйлгээний баримт бичгийн бүрдлийг хянаж, үнэн зөв, бүрэн байдлыг хангах.
  • Хөрөнгө, өр төлбөрийн бүртгэлийг зохих ёсоор хөтөлж сар, улирал, жил бүр шинэчлэх.
  • Санхүүгийн үйл ажиллагааг зохих ёсоор баримтжуулж, цэгцтэй бүртгэл хөтлөх.
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
  • Санхүү, нягтлан бодох, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэшсэн нягтлан бодогч болон түүнтэй адилтгах бусад зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
  • Санхүүгийн удирдлагын чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан. Төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагад ажиллаж байсан, эсхүл тэдгээртэй хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Microsoft Excel програм хангамжийг мэргэжлийн түвшинд ашиглах чадвартай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн програм хангамж ашиглаж байсан туршлагатай.
  • Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай.
3. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН
Үндсэн үүрэг
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн нь Монголын МСС-ийн Худалдан авах ажиллагаа хариуцсан захирлын шууд удирдлага дор ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагааг амжилттай явуулахад шаардлагатай бүх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу түргэн шуурхай, ил тод, шударгаар гүйцэтгэх ба худалдан авах ажиллагааны үе шат бүрт харилцан адилгүй мэргэжлийн салбарын төлөөллүүдтэй нягт хамтран ажиллана.
Ажил үүрэг
  • Худалдан авах ажиллагааг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж, Хөтөлбөрийн үйл ажиллагааны удирдамж, холбогдох бусад баримт бичигт нийцүүлэн, мэдээллийн нууцлалыг чанд сахиж, ил тод, шударга байдлаар хэрэгжүүлэх.
  • Төсөл, үйл ажиллагаа хариуцсан багтай нягт хамтран ажиллаж, Худалдан авах ажиллагааны стратеги, худалдан авах ажиллагааны хэрэгцээ шаардлага, зардлын тооцоолол зэргийг Компакт гэрээний шаардлагад нийцүүлэн боловсруулах.
  • Компакт гэрээний хэрэгжилтэд чухал ач холбогдол бүхий худалдан авах ажиллагааг цаг тухайд нь гүйцэтгэж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг төлөвлөгөөний дагуу нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
  • Зах зээлийн болон салбарын судалгаа хийх, холбогдох талуудад чиглэсэн олон нийтийн аливаа үйл ажиллагаа явуулахад Худалдан авах ажиллагааны төлөөлөгчийг удирдлага, чиглэлээр хангаж, худалдан авах аливаа ажиллагааг өрсөлдөөний зарчмаар, амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
  • Худалдан авах ажиллагаа, төслийн удирдлага, хууль эрх зүй, нийтийн удирдлага, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
Ажлын туршлага:
  • МСК, дотоодын болон олон улсын хөгжлийн түнш байгууллагууд зэрэг худалдан авах ажиллагааны олон улсын хэм хэмжээг баримталдаг байгууллагуудад худалдан авах ажиллагааны чиглэлээр дор хаяж 3 жил ажилласан.
  • Томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийн ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан, холбогдох баримт бичиг, гэрээний төслийг боловсруулах, хянан тохиолдуулах, уялдаа холбоогоор хангах ажлыг гүйцэтгэж байсан бодит туршлагатай.
  • Microsoft Office (Word, Excel, Project г.м) програм хангамж ашиглах өндөр чадвартай.
4. ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /3 ажлын байр/
Үндсэн үүрэг
Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлагад ажиллаж, инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх бөгөөд зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төслийг хянах, батлуулах, улмаар барилга угсралтын ажлын шаардлага хангах эсэхийг хянан баталгаажуулахад оролцож ажиллана.
Ажил үүрэг
  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (ФИДИК-ийн инженер)-тэй нягт хамтран ажиллаж, Компакт гэрээний санхүүжилтээр байгуулах Ус дахин боловсруулах үйлдвэр, дагалдах дэд бүтцийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчдийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилтийн явц, төлөвлөгөөний биелэлтэд өдөр тутам хяналт тавьж, Удирдлагын багт мэдээлэх.
  • Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
  • Төлбөрийн аливаа нэхэмжлэх, дахин хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу зөвлөх компаниас ирүүлсэн тооцоог хянаж, санал дүгнэлт боловсруулах.
  • Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга зам, стратегийг боловсруулан төслийн захиралд мэдээлэх.
  • Худалдан авах ажиллагааны багтай хамтран ажиллаж, нарийвчилсан зураг төсөл боловсруулж, дэлгэрэнгүй судалгаа гүйцэтгэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулахад шаардлагатай техникийн мэдээлэл, үзүүлэлтүүдийг хянаж, мэргэжлийн санал дүгнэлт өгөх.
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
  • Барилга, эрчим хүч, хими зэрэг инженерийн холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй байх.
Ажлын туршлага:
  • Сантехник, цахилгаан, эрчим хүч, автоматжуулалтын инженерийн зураг төсөл боловсруулах чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай.
  • Барилга угсралтын ажлын менежмент, зохион байгуулалтад оролцож байсан бодит туршлагатай, ингэхдээ дэд бүтэц эсхүл үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой төсөлд  дор хаяж 3 жил ажилласан байх. Усны систем, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Microsoft Office, AutoCAD зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн програм хангамж ашиглах өндөр чадвартай
5. ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ЗАХИРАЛ
  • Дуусах цаг, огноо: 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17.00 цаг
  • Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор холбогдоно.
Үндсэн үүрэг                                               
Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх дэд захирал (Хөтөлбөр хариуцсан)-ын шууд удирдлагад ажиллаж, Хаягдал ус дахин боловсруулах төсөлтэй холбоотой Монголын МСС-ийн нийт үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, удирдлага чиглэлээр хангахын зэрэгцээ Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн баг болон холбогдох бусад багуудтай уялдаа холбоог хангаж, нягт хамтран ажиллана.
Ажил үүрэг
  • Хаягдал ус дахин боловсруулах төслийн хэрэгжилтэд оролцож буй зөвлөх болон гэрээт байгууллагуудын ажилд Монголын МСС-ийн нэрийн өмнөөс хяналт тавьж, удирдлага чиглэлээр хангахын зэрэгцээ хэрэгжүүлэгч байгууллагууд болон Засгийн газрын холбогдох байгууллага хоорондын уялдаа холбоог үр дүнтэйгээр хангахад шаардлагатай аливаа арга хэмжээг авч, ажлын гүйцэтгэлийг хянан, төлөвлөсөн хугацааны дагуу, холбогдох дүрэм журам, шаардлагад нийцүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
  • Төслийн хэрэгжилтийн төлөвлөгөө, хугацааг хянаж, зөвлөх болон гүйцэтгэгч байгууллагуудаас ажлын үр дүн, баримт бичгийг хүлээн авах, хянах, танилцах, хэрэгжүүлэгч байгууллага болон Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (ФИДИК-ийн инженер)-өөс хуваарьт тайланг тухай бүр хүлээн авч хянах, Хаягдал ус дахин боловсруулах төслийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангаж, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллах.
  • Хаягдал ус дахин боловсруулах төсөлтэй холбоотой аливаа саатал, зардал хэтрэлт болон гэрээний удирдлага менежменттэй холбоотой бусад асуудлаар дэлгэрэнгүй тайлан, мэдээллийг тухай бүр боловсруулж, холбогдох талуудыг мэдээллээр хангахын зэрэгцээ төслийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой стратегийг санал болгож, техникийн туслалцаа үзүүлэх болон өөр бусад шаардлагатай нөөцийг дайчлах зэрэг арга хэмжээг авч ажиллах.
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлэх аж үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянахтай холбоотой дэд үйл ажиллагааг хэрэгжүүлэх стратегийг эцэслэн боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэж, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах ажлыг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн багтай хамтран гүйцэтгэх.
  • Хэрэгжилтийн бүхий л үе шатанд оролцогч талуудын идэвхтэй оролцоог дэмжиж, Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бүрийг МСК-ын Байгаль орчны удирдамж, Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж болон холбогдох бусад бодлого, дүрэм журамд нийцүүлэх шаардлагатай бусад арга хэмжээг авах.
Баримтлах шалгуур үзүүлэлтүүд
Боловсрол:
  • Барилга, эрчим хүч, механик, химийн инженер болон холбогдох бусад чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй байх.
Ажлын туршлага:
  • Үйлдвэрлэлийн үе шат, инженерийн барилга байгууламжийн барилга угсралтын төслийн удирдлагын чиглэлээр дор хаяж 8 жил ажилласан туршлагатай. Ингэхдээ усны системийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын төслийн удирдлага дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Зураг төсөл боловсруулах-барих (Design-Build) болон Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ноос гаргасан бусад аргачлалын дагуу төслийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулж байсан туршлагатай.
  • Инженерийн чиглэлийн худалдан авах ажиллагааны бүхий л үе шатанд (техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, гэрээний хэлэлцээнд оролцох, зардлын тооцоо хийх, барилга угсралтын ажлыг зохион байгуулах, хянан шалгах, хүлээлгэж өгөх зэрэг) оролцож байсан.
  • Инженерийн болон зөвлөх үйлчилгээний техникийн үзүүлэлт, ажлын даалгавар боловсруулж байсан туршлагатай.
  • Эрчим хүч, ус, хаягдал усны чиглэлээр бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд зэрэг харилцан адилгүй талуудтай харилцаа холбоо тогтоон хөгжүүлж, уялдаа холбоог хангаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулж, тогтмол шинэчлэн, болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан таамаглаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байсан туршлагатай.
БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ үү (СОНИРХСОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.