​Улсын онцгой комиссын штаб: Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ авна

0
8

Улсын онцгой комиссын штабаас цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлах байрны тоог нэмэгдүүлсэн. Мөн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө хэрхэн тусгаарлах журмыг 21 аймагт хүргүүлээд байна. Гуравдугаар сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. Харин ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу 51 иргэнийг тусгаарлалтаас гаргасан.

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах нислэгт ХӨСҮТ, МХЕГ болон холбогдох байцаагч нараас томилон ажиллуулахаар төлөвлөж байна” гэв.

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийж байна.

Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Tuesday, March 24, 2020

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: ЭМЯ-тай хамтран өнөөдрийн байдлаар 7242 ор бүхий 106 объектод хяналт тавилаа. Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байна. Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж,  ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүллээ.  Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмж наасан. Гашуун сухайт боомтоор гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан байна. МХЕГ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийг хил, гаалийн системээр зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Замын-Үүд хилийн боомтоор Монгол Улсын 30 иргэнийг татан авах ажил явагдаж байгаа. Хил дээрээс татан авах ажиллагаанд иргэн, автомашинд дүрэм журмын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Мөн БНХАУ-аас тодорхой тооны оношлуур, амны хаалт орж ирнэ. Үүнийг журмын дагуу хүлээн авна. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ өөрийгөө ажиглаж, дэглэм сахина. Үүнд маш хариуцлагатай хандахыг сануулмаар байна. Энэ ажлыг зохион байгуулахаар олон байгууллагын хүмүүс ажиллаж байгаа. Энэ олон хүний хөдөлмөрийг талаар болгомооргүй байна. Энэ хугацаанд аж ахуй нэгж болон төрийн байгууллагууд тухайн иргэний ажил хөдөлмөрийг зохицуулахад анхаараарай. Зарим аж ахуйн нэгжүүд ажилтнаа хална хэмээн иргэдээс гомдол ирж байна. Иймээс шаардлагатай хүмүүст 14 хоног тусгаарлагдсан гэх тодорхойлолт өгч байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here