Д.Нямхүү: Коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ

0
8

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Д.Нямхүү, Гуравдугаар сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Бид Хамгийн ойрын хавьтлуудыг нэн яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Тусгаарлагдсан хүмүүсийг халдвар бүртгэгдсэнээс хойш дахин 14 тусгаарлана, энэ журмаа хэрэгжүүлж ажиллана.

Эрүүл мэндийн яамны ХБХ / 2020.03.26

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.26-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 25, 2020

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

COVID-19 халдвартай нэг иргэний эмчилгээнд хамгаалах хэрэгслийн өртгийг оруулаад өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. Харин COVID-19 халдварыг илрүүлэх PCR лабораторийн нарийн шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here