Мах, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

0
3

Монгол Улсын Шадар сайдын үүрэг болгосны дагуу өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллалаа.

Ажлын хэсэг тус дүүрэгт борлуулж буй мах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж болон шатахууны жижиглэнгийн үнээ бууруулсан эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус дүүргийн дэлгүүрүүдэд нөөцийн махыг хэрэглэгчдэд Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдаалж, үнийн мэдээллийг ил тод байршуулсан байв.

Мөн А-92 болон дизель түлшний үнэ литр тутамд 40-60 төгрөгөөр буурсан дүнтэй байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж хэвийн, хомсдол үүсээгүй, үнэ тогтвортой байгаа тул иргэд худалдан авалт хийхдээ чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг ШӨХТГ-аас зөвлөж байна.

Хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд “Хэрэглэгчийн утас-115” /төлбөргүй/ дугаарт хандан санал, мэдээллээ ирүүлэх боломжтой гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here