Найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг 22:00 цагт хаана

0
36

Нийслэлийн Засаг дарга “Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 тоот захирамжийг өчигдөр гаргасан.

Уг захирамжийн 1.2-т ресторан, кафе, зоогийн газар болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг газруудад цагийн хязгаарлалт тогтоож 07:00-22:00 цагт ажиллуулах тухай заажээ. Уг заалт нь найман нэрийн хүнсний дэлгүүрт хамаарах эсэхийг Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад “Хотын даргын өчигдрийн захирамжид найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг хамааруулах бөгөөд 22:00 цаг хүртэл ажиллуулахаар заасан. Өмнө нь дэлгүүрүүд 00:00 хүртэл ажиллаж байсан боловч ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул Захирагчийн ажлын албанаас 22:00 цагт хаах санал гаргасан.

Захирамжийн хүрээнд мөн гэр бүлийн хүрээнд ууланд алхахыг зөвшөөрч байгаа. Бусад хязгаарлалт тогтоосон шийдвэрүүд дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэжилнэ” хэмээн хариуллаа.

Хотын даргын захирамж: