2019 онд орлого, ашиг, борлуулалтаараа ТЭРГҮҮЛСЭН ТОП100 ААН-ийг зарлалаа

0
18

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлалаа.

Улс орон, нийгэм,  эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, 2019 оны ТОП 100ААН-ийг танилцуулж байна.

ТОП-100-г эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн:

  • ААН-ийн тухайн жилийн орлого,

  • Улсын төсөвт оруулсан татвар,

  • Нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо,

  • Ашиг,

  • Хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг.

Өнгөрсөн жилийн ТОП-100 ААН-ийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс-Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, ХААН банк, Энержи Ресурс ХХК, МАК ХХК, НИК ХХК, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк,  Улаанбаатар төмөр зам ХНН тэргүүлж байжээ.

Энэ жил коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП-100 ААН-ийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг цахимаар зохион байгуулж буй юм.

  1. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

  2. Эрдэнэс Таван Толгой ХК

  3. Оюу Толгой ХХК, Хаан банк

  4. Энержи Ресурс ХХК

  5. Хаан Банк

  6. УБТЗ ХНН

  7. TTJVCo ХХК

  8. НИК ХХК

  9. Худалдаа Хөгжлийн Банк

  10. Голомт Банк тэргүүллээ.

ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилтнуудын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийг тодруулдаг.

Тэгвэл энэ жилийн ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь ДНБ-ий 93 хувийг эзэлж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here