Иргэдийн орлогыг хоёр дахин өсгөхийн тулд ТББ-ууд хамтарна

0
7

МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, “Монголоо шинэчилье” клубээс “ДЭЛХИЙН ДУНДАЖ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН” үндэсний санаачилга гаргаж, хэрэгжүүлэх гэж буйгаа өнөөдөр  мэдээллээ.

Тухайлбал, “Дэлхийн дундаж орлоготой Монгол хүн” үндэсний санаачилгын хүрээнд дээрх ТББ-ууд Санамж бичиг байгууллаа. Ингэснээр бизнесийн төлөөллийн байгууллагууд эдийн засгийг эрчимжүүлж, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд 2 дахин өсгөж, дэлхийн дундаж түвшинд хүргэх чиглэлээр бодлогын болон ажил хэргийн байдлаар хамтарч ажиллахаар болов.

Мөн энэ үеэр эдийн засгийг эрчимжүүлж, Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин өсгөж, дэлхийн дундаж түвшинд хүргэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар дээрх ТББ-ууд Санамж бичиг байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here