Цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохыг шаардлаа

0
31

Учир битүүлэг хүн амины хэргүүд, мөн хүчирхийллийн шинжтэй амиа алдсан иргэдийн тоо өнгөрсөн жилүүдэд цөөнгүй гарсан. Тэгвэл уг асуудалд тоон баримт дэлгэж амиа алдсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн олговор олгохыг “Хүний Алтан Амь” ТББ-аас шаардаж мэдээлэл хийлээ. 

Тус ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг хэлэхдээ “Сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор амь насаа алдсан хүмүүсийн тоо эцсийн байдлаар гараагүй бөгөөд тэдний ар гэрийнхэнд тусалж дэмжихгүй байгааг тэд хэлж байна. өнгөрсөн жил албан ёсоор 12 иргэн амиа алдсанд нь ч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлага нэхэхээр 5-10 сая төгрөг өгч хүний амийг үнэлж байна” гэлээ.

Мөн Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын буруутай шийдвэрээс болж, олон хүний амь нас хохирсоныг онцолсон юм. Тухайлбал, Төрийн ордон, төрийн албаны байранд гээд олон хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Дарханы зам баригдаагүйн улмаас зам тээврийн осол олноор гарч, эрдэнэт хүний амь нас өртөж байна.  Иймд дээрх иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохоос гадна хариуцлага тооцдог системийг бий болгохыг төр засгаас шаардаж байгааг мөн үеэр хэллээ.

Мөн үеэр “Хүний Алтан Амь ” ТББ-аас “Үхэл дагуулсан 1080” номыг гаргасан бөгөөд номоороо баримтат кино хийж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Цаг бусаар амиа алдаж байгаа асуудал аль ч салбарт гарч байгаа учраас эрх баригчдаас нөхөн олговор олгох асуудалд анхаарлаа хандуулна гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here