Ү Хань хот зэрлэг ан амьтны махнаас татгалзаж, захуудад худалдаалахыг хориглолоо

0
14

Хятадын Ү Хань хотод зэрлэг амьтдыг хууль бусаар зарсны улмаас, коронавирусийн халдвар тарсан гэх мэдээлэл байгаа билээ. Улмаар тус вирусийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаад байгаа юм.

Тэгвэл шинэ төрлийн коронавирусний халдварын голомт байсан БНХАУ-ын Хубэй мужийн Ү Ханьхотын  эрх баригчид зэрлэг ан амьтныг хүнсэнд хэрэглэх, агнах, үржүүлэх, худалдаалахыг бүрэн хоригложээ.

Ү Хань засгийн газраас гаргасан мэдэгдэлд, энэхүү хориг ойрын таван жилд хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Засгийн газар зэрлэг ан амьтан худалдах, хүнсэнд хэрэглэхийг хориглосон. Энэ дагуу Хубэй муж өнгөрсөн гуравдугаар сард зэрлэг ан амьтан худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хориглосон хууль баталсан билээ. Хятад улсад зэрлэг ан амьтны худалдааны эргэлт жилд 520 тэрбум юаньд хүрдэг байна.

epa08400762 People wearing masks walk trough Xihua Farmer’s Market in Guangzhou, Guangdong province, China, 04 May 2020. After the coronavirus Covid-19 outbreak China brought new regulations for the trade and consumption of wild animals. Although most animals like turtles, frogs, snakes and scorpions are banned since late February 2020, on Xihua Farmer’s Market in Guangzhou turtles and frogs are sold openly and vendors are willing to bring scorpions on buyer’s demand. The government is yet to define meaning of ‘wild animals’ as it brings confusion to most of the vendors and buyers on wet markets. Covid-19 is believed to be originated from the wet market in Chinese city of Wuhan in December 2019, where wild animals were sold. EPA-EFE/ALEX PLAVEVSKI ATTENTION: This Image is part of a PHOTO SET

Үүнтэй зэрэгцэн Хубэй мужийн зэргэлдээх Хунан муж зэрлэг ан амьтан өсгөн үржүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгохоор болсон байна. Тухайлбал,  нэг үхэр зараан 630 юань, хошуу галуунд 378 юань, Хятад мунтжаг бугад 2457 юанийн нөхөн төлбөр тус тус олгохоор болсон байна. Жианси муж мөн зэрлэг ан амьтны аж ахуйд цай, бэрсүүт жүрж тариалах зэрэг үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд нь зориулж мөнгөн урамшуулал олгох болжээ. Одоогийн байдлаар, тус мужид ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 2300 гаруй фермийн аж ахуй байдаг бөгөөд тэдгээрт нийт 1.6 тэрбум юанийн өртөг бүхий зэрлэг ан амьтан үржүүлж байна. Статистик мэдээллээр, цар тахал дэгдэхээс өмнө Гуанши мужид гэхэд 20 сая могой үржүүлж байжээ. Нийт 14 мянган айл өрх ийм төрлийн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд үүнд нийт 37 мянган хүн ажилладаг байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here