Дахин хоёр иргэн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ

0
8

ЭМЯ-наас корона вируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 103,000, нас баралт 4,000-аар нэмэгджээ.

Манай улсын хувьд дахин нэг иргэнд коронавирус илэрсэн бол хоёр иргэн ХӨСҮТ-өөс эдгэрч гарч, дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ ” Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан. Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна. Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм. Сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.22-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.22-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, May 21, 2020

Өчигдөр найман байгууллага хамтран эрсдлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийж, хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж манай улсыг үнэлэсэн байна.

Мөн үеэр ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа учраас Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэд онцгой анхаарлтай байж, амны хаалтаа тогтмол зүүн, гараа савандаж угаах, хүн хоорондын зайг 1.5-2 метр байхаар баримтлахыгзөвлөлөө.

“Дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага вакцин бүтээх туршилт, судалгаа хийж байна”

мөн үеэр  ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, элхий дахинд хийгдэж буй судалгаа, шинжилгээний тоймыг танилцууллаа.

Тэрбээр “Дэлхий дахинаа коронавируст халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын мэдээлсэнчлэн тавдугаар сарын 20-ны байдлаар коронавирусийн халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 20,275 өгүүлэл хэвлэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага хамтарсан судалгаа, вакцин бүтээх туршилт, 1,621 эмнэл зүйн туршилт судалгааны ажил явагдаж байна.

ДЭМБ-аас вакцин бүтээх 120 гаруй ажлыг таван шалгуураар эрэмбэлэн дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн” гэлээ.

.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here