Европийн холбоо Энэтхэг, Бангладешт яаралтай тусламж үзүүлэхээр болжээ

0
10

Европын холбоо хэдэн арван хүний амийг авч одсон “Амфан” хар салхины хор уршигтай тэмцэхэд нь зориулж Энэтхэгт 0.5 сая евро, Бангладешд 1.1 сая еврогийн яаралтай тусламж үзүүлэхээр болжээ. Энэ тухай Европын хямралтай тэмцэх газрын комиссар Янез Ленарчич мэдэгджээ.

Тэрбээр “Энэтхэг, Бангладешт нөхцөл байдал хүнд байгааг бид ойлгож байна. Өөрийгөө тусгаарлах дэглэм коронавирусийн тархалтыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэж буй энэ үед тус улсуудад байгалийн гамшиг тохиолоо. Бид тусламж хэрэгтэй байгаа хүмүүст цаг тухайд нь тусламж үзүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн байна.

Энэтхэгийн зүүн нутаг, Бангладешд “Амфан” хүчтэй шуурга дэгдсэний улмаас 80 гаруй  хүн нас баржээ. Шуурганы улмаас цахилгаан тасалдаж, эдийн засагт ихээхэн хохирол учруулсан байна. Эрэг хавийн бүс нутгуудад барилга байшин, гүүр болон бусад байгууламж сүйджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here