“The Voice of Mongolia” шоуны ялагч Х.Ядамд Kaptur автомашиныг гардууллаа

0
10

“Монгол ТВ” телевиз  Дэлхийн хэмжээний шоуг албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулж, үзэгч түмний оюуныг тэтгэж жаргал бэлэглэлээ. Уг шоуны хамтрагчаар Моннис Моторс компани 2 дахь жилдээ хамтран ажилласан юм.

Энэ удаагийн үндэсний ялагчаар тодорсон Д.Болд шүүгч дасгалжуулагчийн багийн авьяаслаг оролцогч, “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ялагч Х.Ядам шоуны шагнал болох тав тухын бэлгэдэл RENAULT брэндийн KAPTUR автомашинаа гардан авлаа.

Мөн “Монгол ТВ” телевизтэй амьдралаа өөрчлөх уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ жилийн “The Voice of Mongolia” шоу тэмцээний төгсгөлийн шатанд:

  • Б.Оюу /Д.Отгонбаяр/

  • Г.Эрмүүн /С.Ононбат/

  • Х.Ядам /Д.Болд/

  • Э.Дашням /Ука/ нар шалгарч үлдсэн юм.

Тэрбээр үзэгчдийн нийт саналын 58 хувийг авсан юм.

Авьяаслаг оролцогч Х.Ядамдаа Алтан шар зам нь өлзийтэй байж, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болохыг хүсэн ерөөе.

Уг шоуны 1-р улирлын ялагч NISSAN Qashqai автомашиныг дэмжин ажилладаг Моннис Моторс компани бэлэглэж байсан билээ.