​АН-ын даргын сонгуулийг ирэх сарын 16-нд явуулна

0
19

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ: Найм дахь удаагийн Их хурлын сонгууль болж өнгөрсөн. УИХ үйл ажиллагаагаа эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийн будлиан, маргаан дуусаагүй байгаа. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдийг тогтоохоор улс төрийн намууд хамтран ажиллаж байгаа. АН улс төрийн хариуцлагатай хүчний хувьд нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хүндэтгээд асуудалд хүлээцтэй хандаж байгаа. АН дотоод үйл ажиллагаагаа Үндсэн дүрмийнхээ хүрээнд зохицуулан ажиллаж байгаа. Үндсэн дүрмийн бус ямар ч үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. АН Үндсэн дүрмийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо.

АН Үндсэн дүрмийнхээ хүрээнд намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхийн хүрээнд Их хурал хуралдуулах тушаалыг долдугаар сарын 2-нд гаргасан. Намын X их хурлыг наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулна. Их хурлаар бүх гишүүдийн дундаас сонгогдсон намын даргыг ёсчлох, бусад гэсэн асуудлыг хэлэлцэнэ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: Долдугаар сарын 6-9-ны хороонд АН-ын даргад нэр дэвших хүмүүсийг бүртгэнэ. Долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгааг хийж, наймдугаар сарын 16-нд намын дарга сонгох санал хураалтыг явуулна. 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Нэр дэвшигчдээс дэнчин, бүртгэлийн мөнгө авахгүй, Сонгуулийн зардлыг нэр дэвшигчдээс хувь тэнцүүлэн гаргуулна.