13 настай Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 188 мянга давлаа
БНСУ-д 13 настай Монгол охиныг 4 солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүчирхийлсэн хэрэг гарч, олны дургүйцлийг төрүүлээд байна. Энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг https://www1.president.go.kr/petitions/602674 сайтад Монголчууд санал цуглуулж байна. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 188,162 хүрээд байна. /Монголын цагаар 14:13/
өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.