Хүний эрхийн асуудал хөндсөн ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР “Таван толгой түлш” компанийн үйлдвэрийн сурвалжилга ШАЛГАРЛАА

Монгол Улсын хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн олон улсын өдрийг жил бүр /12.10/ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ хүрээнд хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг хөндөж, арга зам, шийдлийг илэрхийлсэн, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн шилдэг бүтээлийн уралдааныг уран бүтээлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлаж нийт 44 бүтээл ирүүлснээс өнөөдөр шилдгүүдийг шалгарууллаа.

Шагналыг уралдааны шүүгчид ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, МУСГЗ сэтгүүлч Г.Золжаргал, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн О.Ариунбилэг нар гардууллаа.

ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

Шилдэг нийтлэл, сурвалжилга: GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа “Таван толгой түлш” компанийн үйлдвэрийн сурвалжилга

GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа “Таван толгой түлш” компанийн үйлдвэрийн ажиллагаанаас шалтгаалсан тортогжилт оршин суугч иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй асуудлыг хөндөн гурван цуврал сурвалжилга бэлтгэсэн. Сурвалжилгын үр дүнд тухайн үед үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, шат дараатай алхмуудыг холбогдох албан тушаалтнууд анхааралдаа авч, үйлдвэрийг нүүлгэсэн. Хөндсөн асуудал олон нийтийн хараанд орж, эрх нь зөрчигдөж байсан иргэдийн бодит байдлыг нийгэмд хүргэж чадсан юм.

Сэтгүүлч О.Хандмаа “Хүний эрх бол зөвхөн тэмдэглэлт ойн өдөрт нь зориулж хөндөж бичихээр эгэл сэдэв биш. Бидний алхам тутамдаа анзаарч, сэхээрч, услан тордож байх ёстой амин чухал зүйл юм. Ялангуяа иргэдийн нүд, чих болдог сэтгүүлзүйн салбарынхан энэ сэдэвт соргог хандах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны оршин суугчид манай редакцад хандсаны дагуу бид асуудал хөндсөн цуврал сурвалжилгыг бэлтгэсэн. Хөл хорионы үед сурвалжилгаа бэлтгэсэн учраас тодорхой хүндрэлтэй нүүр тулж байлаа. Гэхдээ сурвалжилгын үр дүн гарч, асуудал олны анхааралд өртсөн. Улмаар бусад төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ асуудлыг мэдээлж байв. Тэр үед сэтгүүлзүй ийм хүчтэй салбар шүү дээ гэж бодоод баярлаж байсан. Сэтгүүлч бүтээлээ ганцхан өөрийн гар, тархиар бүтээдэггүй. Үүнд редакцийн дэмжлэг, хамт олны туслалцаа чухал үүрэгтэй. Зураглаач, зурагчинтайгаа хамтарч ажиллаж тухайн сэдвийг тултал илэрхийлэхийн тулд багийн ажиллагааг шаарддаг. Цаашид ч хүний эрхийн сэдвээр асуудал дэвшүүлсэн олон нийтлэл, сурвалжилгыг уншигчдадаа хүргэхийг хүсэж байна” гэлээ.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс Гэрэл зургийг Д.Жавхлантөгс


Шилдэг видео контент: Чөлөөт С.Батхишигийн “Сэтгүүлчийн эмзэглэл” нэвтрүүлэг

Чөлөөт сэтгүүлч С.Батхишиг “Би 2006 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ажиллаж байна.  Тэр дундаа энэ удаад сургуульд сурах эрх нь зөрчигдөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар нэвтрүүлэг бэлтгэсэн. Тэдний бодит байгаа байдлыг, хэрэв сургуульд сурвал тэдний ирээдүйд ямар сайхан боломжууд бий болдгийг гаргахыг хичээсэн. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмнэлгээр явуулсаар байгаад сурч боловсрох боломж, баяр хөөрийг нь алдагдуулдаг гэдгийг энгийнээр харуулахыг зорьсон. Хүмүүстэй ярилцаж, тэднийг зөвшөөрүүлэхэд багагүй ур чадвар, цаг хугацаа шаардаж байлаа” гэсэн юм.


Шилдэг аудио төрөлд: Дэлхийн монголчууд MGL радио 88.3-ын сэтгүүлч, редактор Г.Ариунчулууны “Хүний эрх ба жорлон” контент

ФМ 88.3-ын сэтгүүлч, редактор Г.Ариунчулуун “Бид мэргэжлийн сэтгүүлзүйн уралдаанд оролцохыг эрмэлздэг. Бид өглөө бүр дэлхийн тэмдэглэлт өдрүүдийн талаарх мэдээллийг сонсогчдодоо хүргэдэг. Хүний эрхийг жорлонтой холбох нь хүний үндсэн эрхээс гадна ялгаварлан гадуурхалтын нэг жишээ болж байгаа юм. Байнга яригддаг сэдвээс аль болох зайлсхийж хүмүүсийн тэр бүр анзаардаггүй сэдэв рүү хандуулахыг зорилоо. Өнөө цагт зарим нь бараг алтан жорлонтой байхад нөгөө хэсэг нь юу ашиглаж байгаа билээ дээ. Бидний суурь хэрэгцээ маань хангагдаагүй байхад дээгүүрээ маш том зүйл ярьж, төсөв цаг хугацааг тарамдаад байгааг илэрхийлсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байгаа хүүхэд 00-д унах гээд байгааг ярихгүй байж бид том зүйл ярих хэрэггүй юм” гэлээ.

Тусгай байруудад:

GoGo.mn сайтын сэтгүүлч А.НаранцацралGoGo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал

  • “Eagle” телевизийн сэтгүүлч Г.Одгарав
  • “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Амарбаяр

"Eagle" телевизийн сэтгүүлч Г.Одгарав“Eagle” телевизийн сэтгүүлч Г.Одгарав

  • Ergelt.mn сайтын сэтгүүлч Д.Чанцалдулам

Ergelt.mn сайтын сэтгүүлч Д.ЧанцалдуламErgelt.mn сайтын сэтгүүлч Д.Чанцалдулам

  • MPA.mn сайтын зурагчин Д.Занданбат

MPA.mn сайтын зурагчин Д.ЗанданбатMPA.mn сайтын зурагчин Д.Занданбат

Leave a Reply

%d bloggers like this: