Б.Пүрэвдорж: Эрдэнэбүрэнгийн УСЦ-ыг баривал Ховд аймаг үйлдвэрлэлийн диваажин болно
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.10/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Хариултыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, хямд эрчим хүчтэй газар үйлдвэрлэл хөгждөг. Тийм учраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг зайлшгүй барих шаардлагатай.
Баруун бүсдээ хямд эрчим хүчийг ашиглах, эрчим хүчийг дотооддоо хямд үнээр хэрэглэх боломж бүрдэнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулагдсанаар Ховд аймагт үсрэнгүй хөгжил ирнэ гэж бодож байна. Хэрэв эрчим хүчний ийм хямд эх үүсвэртэй болбол Ховд аймаг үйлдвэрлэлийн диваажин болно.
Тийшээ үйлдвэрүүд бүгдээрээ шилжинэ. Тийм учраас Монголын төр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаас буцна гэж байхгүй гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан асуулга: