Нийслэлд энэ онд баригдах 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.

2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм.

Үүнээс

  • Он дамжин хэрэгжиж буй 69 ажил,
  • Барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115,
  • Дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа,
  • Инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26,
  • Авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа аж.

2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагдсан хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: