Тавилгагүй хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 650,000 төгрөг байна

2021 оны 12-р сарын орон сууцны түрээсийн үнийн мэдээллийг Монголбанкнаас танилцууллаа. Тавилгагүй хоёр өрөө орон сууцны түрээсийн үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 1,150,000 төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 650,000 төгрөгийн үнэтэй байна.

Тодруулбал /тавилгагүй/

  • Хажуу өрөө 270 мянган төгрөг
  • Нэг өрөө 620 мянган төгрөг
  • Хоёр өрөө 920 мянган төгрөг
  • Гурван өрөө 1,540,000 төгрөг байна.
Хоёр өрөө байрны медиан үнийг 1.00 нэгж гэж индекслэжээ.

 

Харин орон сууцны үнийн мэдээг Монголбанк өөрсдийн аргачлалд үндэслэн сарын давтамжтайгаар гаргах болсон билээ.

2021 онд нийт орон сууцны үнэ 16 хувиар өссөн.

Үүнийг шинэ, хуучнаар ялгавал

  • Шинэ орон сууцны үнэ 12%
  • Хуучны орон сууцнуудын үнэ 35% өссөн юм.

  • Ипотекийн зээл буюу орон сууцыг бага хүүтэйгээр, удаан хугацаанд хувааж төлж авах боломж бүрдсэн 2013 оноос хойших үнийн индексийг дээрх зурагт харуулсан байна.

    2021 оны тухайд шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3 сая төгрөг ба хамгийн өндөр үнэтэйд Сүхбаатар дүүрэгт баригдсан байрууд орж байна. Тус дүүрэгт нэг ам метр талбайн үнэ дунджаар 3.89 сая төгрөг байжээ.

  • Харин хуучны хоёр өрөө байрны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард арваннэгдүгээр сараас 2.67 сая төгрөгөөр нэмэгдэж, дундаж үнэ нь 135.8 сая төгрөг болсон байна. Чингэлтэй дүүрэг дэх хуучны орон сууцнуудын үнэ хамгийн өндөр байжээ.

Leave a Reply

%d bloggers like this: