Улаанбаатар-Дарханы замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг намар нээх үүрэг өгчээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажлуудыг онцолж, ярилцжээ. Үүний хүрээнд дараах зорилтуудыг тавьж, зам, тээврийн салбар, харьяа газруудад тус онд тавьсан зорилтоо бүрэн гүйцэт хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна.

-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг авто замаар холбох,

-Авто тээврийн салбарт хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах,

-2022 оны улсын төсөвт тусгагдаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерийн ажлыг эрчимжүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлэх,

-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг эрчимжүүүлж 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх,

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээхээр харьяа газрууд хичээнгүйлэн ажиллах,

-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,

-Баруун, болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хангах,

-Далайн тээврийн салбар хуурай боомт байгуулан хэрэгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг чиглэл болголоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: