Энэ сарын 14-нөөс гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж эхэлнэ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сайд Л.Энх-Амгалан 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын мэдээлэл өглөө.
Тэрбээр “3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Гэхлээ “2 настай хүүхдүүд гурван настныхаа анги руу шилжээд орчихсон учраас бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ.
Та бүхэн 3 настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа.
Гурван настай нийт 76,763 хүүхэд байгаагаас цэцэрлэгт 61 хувь буюу 47 мянган хүүхдийг л хамруулах боломжтой. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийнхээ боломжийг нэлээд шахна. Дээр нь хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо судалгаа хийж байна.
Ерөнхийдөө 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна.
Сургуулийн өмнөх боловсролд:
- 3 настнуудын 61 хувийг,
- 4 настны 86 хувийг,
- 5 настай хүүхдүүдийг 100 хувь хамруулахаар зорьж байна” гэв.