Хоёрдугаар сарын 14-нөөс бүх боловсролын байгууллага 100 хувь танхимаар хичээллэнэ
Их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-ноос цахимаар хичээллэж эхэлсэн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллага хоёрдугаар сарын 14-нөөс 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гаргалаа. Ингэснээр ирэх даваа гаригаас эхлэн цэцэрлэг, сургууль, МСҮТ болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагчид танхимаар хичээллэх юм.